БНСУ-ын Тэгү хотын нэгэн гудамжны лангуунаас амтат бин худалдаж авсан эрэгтэй бингээ буцалж буй тос руу шидсэнээс болж худалдагчийн баруун гар, мөр, цээж нь түлэгджээ. Хохирогч эмэгтэй одоо уг эрэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байгаа юм.
Түүний хэлснээр тус эрэгтэй хоёр амтат бин худалдаж аваад, хэрчүүлэхийг хүссэн байна. Гэвч худалдагч эмэгтэй түүний хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд лангуундаа тогтоосон "Хэрчиж өгөхгүй" гэсэн бичгийг харуулжээ. Үүнд бухимдсан үйлчлүүлэгч худалдагчийн урд байсан халуун тос руу бингээ шидсэн аж.
Их хэмжээний түлэгдэл аван, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хохирогч эмэгтэй "Хэргийн газарт цагдаагийн ажилтнууд ирсний дараа ч гэсэн тэр эрэгтэй над руу муухай харж байсан. Түүнийг хатуу шийтгэхийг хүсэж байна. Эмч маань энэ амралтын өдөр эсвэл ирэх долоо хоногийн эхээр мэс засал хийх шаардлагатай эсэхийг шийднэ гэсэн. Би хэзээ эмнэлгээс гарахаа мэдэхгүй байна" хэмээн сэтгүүлч нарт ярьжээ.
Орон нутгийн цагдаа нар тус эмэгтэйг эмнэлгээс гарсны дараа хэргийг шалгахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ одоо авч болохгүй хая болохгүй юм бичихээ болиоч хэнд хэрэгтэй юм хоёр хүний маргаан л байна