Монголын боксын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Үндэсний шигшээ багаас МУГТ Э.Цэндбаатарыг хөөж буйгаа зарлалаа.
МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг:
Боксын холбооны шинэ удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцсэн. Боксын холбооны шинэ Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хүн сонгогдсоныг та бүхэн мэднэ. Шинэ удирдлагууд боксын спортын алдаа оноо, уналт юундаа байна вэ гэдгийг ч бас ярилцсан. Тэгээд боксын холбооны удирдах зөвлөлийн 19 гишүүн хуралдаад Серби Улсын Белеград хотноо болох ДАШТ-д оролцох тамирчинг шалгаруулах сорилго тэмцээнийг удирдамжийг баталсан. Мөн удаа дараа ёс зүйн ноцтой зөрчил гаргасан МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-ийн сонгон шалгаруулалт болон Монголын үндэсний шигшээ багаас хасах шийдвэрийг гаргалаа.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр:
Э.Цэндбаатар удаа дараа сахилгын зөрчил гаргасныг та бүхэн мэднэ. Энэ хүн хэдийгээр авьяас чадвартай хэдий ч удаа дараа сахилгын зөрчил гаргаад байгааг уучилж болохгүй. Өндөр зэрэглэлтэй тамирчин хүн улс орон даяар ёс суртахууны үлгэр дууриалал үзүүлэх ёстой байдаг. Шигшээ багийн тамирчин хүн шөнийн 02.00 цагт согтууруулах ундаа хэрэглээд, бэлтгэлжих формоо алдаад зодоон цохион хийгээд явж байж болохгүй. Тиймээс шигшээ багаас хаслаа. Э.Цэндбаатар шөнийн цэнгээний газарт зодоон хийсэн, Эрдэнэт хотод дасгалжуулагчтай зодолдсон, гудамжинд нүцгэн шалдан алхсан зэрэг олон зөрчил дутагдал гаргасан.
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган:
Э.Цэндбаатар гавьяат маань ДАШТ-ий сорилго болохоос ердөө 3-4 хоногийн өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчил гаргалаа. Парисын олимп болоход ердөө 2 жил 6 сарын хугацаа дутуу байна. Бид тэр олимпод амжилт гаргахын тулд одооноос хатуу сахилга баттай ажиллах ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өмнө зөрчил гаргахад ямар арга хэмжээ авсан бэ
Та нар нийлээд зодсон бичлэг чинь байна лээ шүү Энхтөр лагай минь чамд өөрийн шавь гэж бна уу
Шигшээ багаас халахад учир бий Сургууль төгссөн юмуу тагсөөгүй бол холбоо анхааралдаа авч сургуульд оруулж мэрэгжил эзэмшүүл. Амжилт гэж явсаар байгаа алдартай тамирчин хүнийг шууд хөөж болохгүй шүү