Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 10.00 цагт товлогдсон Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сүрэн, Ч.Ганзориг, Г.Амарбат нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал дахин хойшилжээ.
Шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж..Батзоригт хэргийн материалтай танилцах, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн тул шүүх хурлыг аравдугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулсан аж.
Дээрх хүмүүст прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 /залилах/, 18.6 /мөнгө угаах/, 21.1 /нотлох баримтыг хуурамчаар үйлдэх/, 22.12 /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 /хуурамч бичиг баримт үйлдэх/ гэх зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлээд байгаа юм.
Ш.Батхүү нар нь Эрдэнэт үйлдвэрийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн Өмнөд африкийн стандарт банкнаас их хэмжээний зээл авч, улмаар уг зээлээ Эрдэнэт үйлдвэрээр төлүүлж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
luivarchdiig yagaad yal zavshuulaad bdag uim be
Шоронд нь хурдан хатаахгүй үхсэн ацаа хийж хурал хойшлуулаад байгаам бэ ял завшуулаад л өндөр дээд албан тушаалтнууд өөрсдөө л холбоотой байна даа ядарсан иргэдийг бол аль хэдийн хорьчихсон доо