СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НОЦТОЙ: Х.Идэр шүүгчийн ажлаа одоо ч хийсээр байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Шүүхийн ёс зүйн хороо 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэм буруутай хэмээн үзэж, шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байлаа.

Гэвч Х.Идэр шүүгч ёс зүйн хорооны уг шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан тул түүнийг огцруулсан ёс зүйн хорооны шийдвэр түр түдгэлзжээ.

Улмаар хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан, шүүгчийн нэр хүндийг гутаасан хэмээн албан тушаалаасаа огцорсон Хувьтөгөлдөрийн Идэр шүүгчийн ажилдаа эргэн томилогдож, шүүн таслах ажлаа хийж байгаа болохыг та бүхэн доорх баримтаас харж болно.  

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хуваарь

Бид Х.Идэр шүүгчийг огцруулсан байтал тэрбээр яагаад шүүн таслах ажлаа одоо хийсээр байгаа асуудлыг ШЁХ-ны нарийн бичгийн дарга Н.Ганбаатараас асуухад “Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэр яг одоо Захиргааны хэргийн давж заалдах шүүх дээр хянагдаж байгаа. Уг асуудлыг хэзээ хэлэлцэх тов мэдээлэл одоогоор ирээгүй байна. Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ШЁЗ-н хорооны шийдвэр түдгэлзсэн” гэх хариуг өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.94

Энэ нүдний булайг хурдан зайлуулаач ээ өчнөөн хүний амьдралд гай чирнэ шүү харах царайны гүлдийчихээд бузар новш

Зочин
3 жилийн өмнө
64.119.17.192

Эээ хэн байлгаад бга юм бээ бүү үзэгд

Д,халзан
3 жилийн өмнө
64.119.16.195

Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй шүү дээ,ажлаа хийж л байг дээ энэ залуу хэнд муу юм хисэн юм мэдэхгүй л юм

Зочин
3 жилийн өмнө
107.117.200.3

Iim huul durem baidag l um baihdaa.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.