СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийнэ. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд сүүлийн 4 жилд хийгдэж буй анхны уулзалт юм.

Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн бөгөөд эдүгээ БНСУ нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон болж, хоёр улсын харилцаа 2011 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд эрчимтэй хөгжиж байна.

Энэ удаагийн цахим уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар тохиролцоно.

Цахим уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиглэлүүдийг тодорхойлно. Мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сайн
2 жилийн өмнө
43.242.243.8

Сда чинь бас л гуйлга гуйх нь дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.