Израйлийн чанга дэглэмтэй шоронд хоригдож байсан Палестины зургаан хоригдол шөнө дунд хонгилоор дамжин оргосон байна. Израйлийн эрх баригчид зугтсан хоригдлуудыг эрж хайн, баривчлах ажиллагааг улс орон даяар эхлүүлээд байна.
Палестины оргодлууд Гилбоа шорон дахь өрөөнийхөө шаланд нүх ухаж хонгил гаргасан гэж үзэж байгаа юм. Тэдний ухсан хонгилын нөгөө үзүүр хорих газрын хашааны гадна талд хүрчээ.
Гилбоа шоронгийн ойролцоох нутгийн оршин суугчид, фермерүүдэд анхааруулга сэрэмжлүүлэг хүргүүлжээ. Оргодлуудын тав нь исламын жихад бүлгийн гишүүд бөгөөд нэг нь Аль Акса зэвсэгт бүлгийн удирдагч ажээ. Палестины зэвсэгт бүлгүүд оргодлуудын үйлдлийг баатарлаг үйл хэрэг хэмээн тунхагласан байна.
Гилбоа нь аюулгүй гэсэн утгатай, Израйлийн умард нутагт байдаг өндөржүүлсэн чанга дэглэмтэй хорих юм. Харуул үүрийн 04:00 цагийн үед шалгалт хийж байгаад зургаан хоригдол алга болсныг мэджээ. Иерусалимийн хэвлэлүүдэд бичсэнээр оргодлууд нүх ухахдаа зэвэрсэн халбага ашигласан ба хонгилын амыг зурагт хуудасны ард нууж байжээ. Мөн тэд хулгайн утас ашиглаж шоронгийн гадаах хүмүүстэй холбоо барьж, машинаар цааш зугтсан гэж үзэж байна.
Оргодлуудын дөрөв нь израйльчуудын амь насыг хороосон аллагыг төлөвлөж, оролцсон хэргээр бүх насаараа хоригдох ял сонсоод байсан бол тав дахь нь хоёр жилийн ялтай байжээ. Тэд хил гаран зугтах магадлалтай тул хилийн харуул, цагдаа, армийн цэргүүдийг оргодлуудыг барих ажилд дайчлаад байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
маш сайхан мэдээ байна эх орныг нь нүдэн дээр нь дээрэмдэж байхад хэн зүгээр суух юм бэ
Чи юугаамэддэг юм Өмхий арабууд одооны иракын нутгаас харх шиг шржиж тарсаар изриаль хойд африк гд хаа сайгүй тархсан түүхтэй
Erguu chi ovoo sh...h yumaa...
ter chn pakistan mal aa palestin zvgeer shvv haha