Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан Самандын Жавхлан мэдээлэл хийлээ.
С.Жавхлан "УИХ-ын нөхөн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд намайг дэвшинэ, дэвшихгүй гэдэг мэдээлэл явсан. Би энэ мэдээллийг маш их гайхаж хүлээж авсан. Надад нөхөн сонгуульд оролцох ямар ч санаа байгаагүй.
Миний хэлсэн зүйлсийг ямарваа нэгэн байдлаар битий гуйвуулаасай гэж хүсэж байна. Сүүлийн үед маш их хүсэлтүүд ирж байна.
Миний бие “Хамаг Монгол” төслийг 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет өвийг хамгаалах, мартагдсан зүйлийг сэргээн хойч үедээ өвлүүлэхийн төлөө явдаг.
Сүүлийн үед Ардчилсан нам маш их хэрүүл уруултай байх болсон. Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа мэдэгдэж байна. Урдах хэрүүлээ дийлэхгүй байж улс түмнийг төвөхнүүлэх хэцүү гэж үзсэн.
Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна.
Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа амжилт хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Янхан шиг л байх юмдаа туйлбаргүй хүн ийм бж яаж улс төр гэж явнадаа хөөрхий