СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-02

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт ирэх аравдугаар сарын 10-нд нөхөн сонгууль болно. Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-нд бүртгүүлж, батламжаа авсан. Хуулийн дагуу улс төрийн намууд өчигдөр нэр дэвшигчдээ тодруулж дууслаа.

Эрх баригч МАН-ын Бага хурлаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугарыг, 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт тус аймгийн засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр болжээ. МАН-ын тухайд  нөхөн сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн нийт 7 хүний дунд социологийн судалгаа явуулж, хамгийн өндөр рейтингтэй нэр дэвшигчдээ тодруулж, Бага хурлаараа эцэслэв.

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших магадлалтай улс төрчдийн дунд хийсэн судалгаагаар Э.Батшугар өндөр дүн үзүүлжээ.

Харин С.Эрдэнэ даргатай АН-аас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу . Сөрөг хүчний хувьд хоёр дарга, хоёр тамгатай дотооддоо зөрчилтэй хэвээр байгаа. Хэзээнээсээ бүлэг фракцын зодоонтой явж ирсэн АН залуустаа боломж олгодоггүй гэдгээ нөхөн сонгуулийн нэр дэвшүүлэлтээр мөн нотолж байна. 

Хөдөлмөрийн үндэсний намаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Удирдах зөвлөлийн дарга Б.Найдлааг нэр дэвшүүлж, Хэнтий аймаг буюу 18 дугаар тойргийн сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.