СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-02

🔴 LIVE: АН-аас СХД-т Э.Бат-Үүл, Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар нар нэр дэвшихээр болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

АН-аас УИХ-ын 18, 28-р тойрогт нэр дэвшигчдийг тодруулсан талаараа мэдээлэл хийлээ.

АН-ын дарга М.Тулгат:

-Дарга ангийн дарлалыг бид зогсоох цаг болсон. Үүний тулд нөхөн сонгуульд амжилттай оролцох ёстой. 1990 оны Ардчилсан хувьсгалаар С.Зоригт тэргүүтэй залуус тэмцсэн бол одоо хоёр дахь тэмцэл хийх цаг нь болсон. Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар ҮБХ-ны хурал дээр сонгогдсон.

АН-ын НБД Ч.Өнөрбаяр:

-Үзэл бодлоосоо ухраагүй, үзэл бодол дээрээ тууштай зогссон хүмүүсээ бид сонгосон. Үзэл бодолд нас хамаагүй. Энэ нэр дэвшигчдийн ард залуус нь бий. Дарга ангийг нураах цаг болсон. Одоо эрх баригч нартай хатуу тэмцэнэ. Энэ дарангуйллыг нураах тэмцлийн эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль. Үзэл бодлоо хамгаалж дуугарах хүмүүсээ бид сонгосон.

АН-аас 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Р.Эрдэнэбүрэн:

-Маш олон уулзалт хийлээ. Үр дүнд нь сөрөг хүчний хүчтэй дуу хоолой дутагдаж байгааг дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Тиймээс парламентад сөрөг хүчний дуу хоолой болж чадах хүн гэдэг утгаар нь Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшигчээр сонгосон. АН-д насаар нь хагалан бутаргах явц хэсэг гарсан. Энэ буруу. Үзэл бодолд нас хамаагүй. Тэд МАН-ын 30-тай залуугаас илүү сэтгэж, тэмцэж чаддаг хүмүүс.

Бид 10-р сарын 20-нд Бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. Хэн ч юу ч хэлээд үл тоодог, дөжирсөн байна. Бид үүнийг өөрчилж, дуу хоолойгоо хүргэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
183.177.100.4

Хүн муулах яах вэ. Өөрсдийн толгойн дээрх өвсийг хар. МАН шинэ зуунд морио солиод сэлгээд хурдлах нь ээ. АН хөгшин моритой хол явахгүй л байх

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.98

Үүлэн саарал толгойтой үл бүтэх нөхдүүд үхээгүй байсан юм уу

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.0

Зартай луйварчдаас өөр нэр дэвшүүлэх хүн АН-д байхгүй юу?

Irgen
2 жилийн өмнө
66.181.161.60

Tanai ene 2- g hen ch songohgui. Gamshgiin zamiin ezen garamgaibaatar geed Khentiihen uzdeggui

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.