СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос Ковид-19-ийн вакцин хүлээж авахаас татгалзав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий ядуу буурай улс орнуудад вакцин түгээх Ковакс хөтөлбөрийн хүрээнд БНАСАУ-д БНХАУ-д үйлдвэрлэсэн Синовак вакцины гурван сая тунг хүлээлгэж өгөхөөр болсон. Гэвч Умард Солонгосын зүгээс вакцины уг тусламжийг хүлээж авахаас татгалзсан байна.

. Учир нь дэлхий дахинд Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины хомсдол нүүрлээд байна хэмээн тайлбарлажээ.

Тус улс анх удаа олон улсын вакцины тусламж хүлээж авахаас татгалзсан явдал биш. Өнгөрсөн долдугаар сард АстраЗенека вакцины хоёр сая тун, ОХУ-ын Спутник вакциныг хүлээж авахаас татгалзсан. Коронавирусийн эсрэг вакцины үр нөлөөнд эргэлзэж байгаагаа ч илэрхийлсэн.

ДЭМБ-ын наймдугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдээллээр БНАСАУ-д коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй. Т гэжээ.

Умард Солонгосын хувьд цар тахал эхэлсэн даруйд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард хилээ хаасан цөөн улсуудын нэг юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
202.55.188.37

Uls oron ard irgedee zuv udirdaj chaddag gaihamshigtai zaluu. Mongolchuud 3 say hunee haldvariin uert juvuuleed alingaa aldaj baihad Umard Solongos 26 say hunee 1 ch haldvart urtuulelgui hamgaalj baina.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.