Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон нь улс төрийнхний дунд ихээхэн сонирхолтой сэдэв болов.
Сөрөг хүчний намын хүнийг, цаашлаад албан тушаалаа өгөх үед нь өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгч хандлагатай байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "ах"-ыгаа дэргэдээ авч байгаа нь олон таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.
Улс төрийн хүрээллийнхний нэг хэсэг нь МАН-ын хагарал хурцадсаны дохио буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй таарамжгүй болсны үүднээс бүр цаашлаад намдаа ганцаардсаны улмаас "Женко" ахын хүчийг ашиглаж У.Хүрэлсүхтэй "үзэлцэх" гэж байна хэмээн хардаж байна.
Харин нөгөө хэсэг нь ОХУ-д айлчлал хийхийн өмнө "Женко"-г дэргэдээ авч байгаа нь түүнийг ашиглаж ОХУ-тай харилцах харилцаандаа дэвшил авчрах нь гэж харж байна.
Дахиад нэг хэсэг нь ерөөс "Херо" энтертайнментийн захирал Л.Баатар Засгийн газрыг далдаас удирдаж байгаа учир Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дүү Л.Оюун-Эрдэнэдээ зөвлөхөөр "шахсан" хэмээн дүгнэж байна.
Юутай ч эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчний намаас сонгогдож байсан Ерөнхийлөгч асныг зөвлөхөөрөө авч байгаа нь энэ намрын улс төрийг ихээхэн сонирхолтой болгож эхэлж байна.
Нэгэнт Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга олон нийтийн хардаж байсан шиг нөхөн сонгуульд өрсөлдөхгүй болжээ.
Бас нэг сонирхолтой томилгоо хийгдэж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө "ХХБ"-ны тамгатай Э.Долгионыг авчээ. Энэ нь "Сахал" Д.Эрдэнэбилэгийн томилгоо юу, Ерөнхий сайдын өөрийнх нь хүсэл үү? Эсвэл, сэтгэлийг хураадаг Чингис хааны бодлого уу?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
таамаглах юу байхав дээ. энэ хулгайч ялаас зугтаж яваа биз.
Мэнгэт шиг юмнаас л хамаагүй дээр байх шүү.хүрэлбаатар шиг юмсын шээс гоожиж үхлээ 4шиирнүүд хэрэггүй
Оюун-эрдэнэ гэгч бол өөрийн толгойгүй хүн. За херо л ерөнхий сайд гэдэг нь үнэн дээ.
Баттулгын бууны нохой бол Херо,тэжээсэн гөлөг нь Хүрэлсүх Энэ гурван хүний найруулга ,хуйвалдаанаар Монгол улсын сүүлийн 5 жил явагдлаа ,Баттулга Баатар хоёрын найруулгаар ардчиллын хүчийг сулруулах ,топ лидерүүдийг нь гүтгэж харлуулж ,төр засгаас зайлуулах ,ЗАЙЛУУЛСАН ХОЙНОО ДАХИЖ ТӨР ЛҮҮ ОЙРТУУЛАХГҮЙ БАЙХ ,ГҮТГЭ ,БАС ДАХИН ГҮТГЭ ,цаг сар жилүүдийг авч цаг хож гэсэн уриатай хуйвалдаан 10 жил шахуу үргэлжилж байгаа,
Оюунэрдэнэд өөрийн толгой алга Херо Баатар ах нь удирддаг юм байна энэ бүлэглэлийг толгой дээрээ гаргавал тэгээд л баларна зүгээр Оюунэрдэнийг огцруулж өгнө үү МАН- ын удирдах зөвлөлөө
Шоронд байх ёстой хулгайч луйварчин эх орноосоо урвагч ард түмнээ цус урсгахад уриалагч мафийн толгойлогчийг хажуудаа зөвлөх болгоно гэдэг бол байж болшгүй явдал!!!. Хэрвээ үнэн бол Оюун эрдэнэ өөрөө энэ хулгайчийн замаар орсон гэсэн үг!!! .
Ерөнхийлөгч байхадаа Ү.А.З.хуралдахад очдоггүй зугтаагаад буулгахын гачлан явсан хүн яагаад хэний хатгаагаар үөвлөх болгох нь уу.тог тасрах болов уу...ккккк
Арай ч худлаа байлгүй. худал мэдээ байх.
оюунэрдэнэ сайд. танд ард. тумэн маш таагуй. хандах. боллоо Хун. олдохгуй. байгаа. юм шиг МАянын дайсан. болсон. хогийн. новшийг. дэргэдээ авсан. шалтгаанаа олон. тумэнд. тайлбарла Угуй. бол огцор Ямар тэнэг. тэнэгийн. цаадах тэнэг. вэ Ямарч. байсан Манын. даргын. ажлаа. ег МАН ес. бус. юмаар бузартах. есгуй
ЭНЭ ҮНЭН ЮМ УУ? ДЭНДҮҮ ЭРГЭЛЗЭЭТЭЙ, ХАЧИН ҮЗЭГДЭЛ БОЛЖ БАЙХ ЮМ. ХЭРВЭЭ ҮНЭН БОЛ БАТТУЛГЫГ НӨХӨН СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН ХӨЛИЙНХӨӨ ӨЛМИЙ ТӨДИЙХНИЙГ ХАРСАН АРЧААГҮЙ АРГА БАЙЖ БОЛОХ ЮМ ДАА. ЦААШ ДАА ЮУ БОЛОХЫГ АМЬДРАЛ ХАРУУЛНА БИЗДЭЭ. ИНГЭХЭД ямар асуудал хариуцсан зөвлөх вэ?
холион бантан эрлийз хурлийз
Их хуралд дэвшүүлэхгүй болгож байгаа юм МАН нэг суудал алдахгүйн тулд зохиосон зохиол
Зөв. АН-ыг нухсан, одоо МАН-ыг нух. Тэгээд бүгдийг 0-оос нь.