Нийтэлсэн:
Т.Сайнбуян
3 жилийн өмнө
УБТЗ өнөөдрөөс эхлэн зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн юм. Жил бүрийн намар хичээлийн шинэ жилийн
өмнө орон нутгаас нийслэл рүү зорчих иргэдийг тоо өсдөг. Иймд УБТЗ халдвар хамгааллын дэглэм баримтлан, зорчигчийн галт тэргийг
явуулж эхэллээ.
Галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:
- Коронавируст халдвар эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
- Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт
бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3
хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн
хугацаанд хүчинтэй/;
- бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн онцгой комисс хариуцан зохион байгуулна.
Зорчигчийн галт тэрэгний тасалбараа цахимаар болон утсаар захиалах боломжтой: https://eticket.ubtz.mn/, 1900-1949 мессэж тасалбар.