Иргэн А.Отгонтуяа өнгөрсөн дөрөвдүгээр сард автомашин худалдаж авах үед Авто тээврийн үндэсний төвийн ажилтнууд машинаа МИГ даатгалд даатгуулахыг зөвлөсөн байна.
Ингээд МИГ даатгалд 200 мянган төгрөгөөр жолоочийн хариуцлагын, эд хөрөнгө, жолоочийн эрүүл мэнд, амь насны даатгалд хамрагджээ.г
Өнгөрсөн долдугаар сард зогсоолд тавьсан автомашиных нь их гэрлийн шүршигчийн тагийг хулгайд алдсан байна. Түүний хувьд даатгалын компанидаа хандахад “Таны хувьд амгалан даатгалын үйлчилгээ авсан тул даатгалын үйлчилгээ авахгүй” гэх тайлбарыг өгчээ. Тухайн үед 250 мянган төгрөгөөр хулгайд алдсан эд зүйлсээ худалдан авсан.
А.Отгонтуяа: Тун удалгүй Дорнод аймаг руу амралтаар явах үед шаварт суун автомашин маань бөөрөөрөө хэвтсэн. Энэ үед автомашины будаг халцарч, жижиг, сажиг гэмтэл гарсан.
Хотод ирсэн даруйдаа МИК даатгалын дуудлагын мэргэжилтэнг дуудаж, автомашинаа харуулахад байгалийн хүчин зүйл учирсан тул манай даатгал танд бүрэн үйлчилнэ гэж хэлсэн. Гэвч даатгалын компаниас эргэн холбогдоогүй. Ирж уулзахад эрсдэл үүссэн гэж үзэхгүй тул танд нөхөн төлбөр өгөхгүй гэсэн.
Үүнээс харахад анх даатгал хийлгэхдээ маш найрсаг хүлээн авч, таны эд хөрөнгийг 100 хувь даатгаж байгаа юм шиг тайлбарлагдагч хохирол гарах үед нөхөн төлбөр өгөх боломжгүй даатгал болж байгаад гайхаж байна.
Тухайн иргэний хувьд МИК даатгалтай байгуулсан гэрээгээ цуцлахаар болоход 214 мянган төгрөгийн даатгалын үйлчилгээний буцаан олголт гэж 87249 төгрөг өгөхөөр болжээ. Даатгалын гэрээ байгуулаад 5 сар болоогүй, нэг ч үйлчилгээ аваагүй байтал гэрээ цуцалсан хэмээн 120 мянга гаруй төгрөгийг тус иргэнээс суутган авсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zavharsan gazar yum
haha