СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-08-17

Элсэлтийн ерөнхий шалгалт авах байршлууд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Боловсролын Үнэлгээний төвөөс шалгуулагч шалгалтад ирэхдээ доорх материалыг бүрдүүлж ирэхийг анхааруулжээ. Үүнд: 

- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

- Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/ 

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ 

Хориглох зүйлс: 

Ном
Дэвтэр
Ноорог цаас
Гар утас
Чихэвч
Ухаалаг цаг
Үзгэн болон тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/
Тооны машин
Цаасан болон электрон толь бичиг
Гарын авлага
Дуу хураагуур
Томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Улаанбаатар хотын шалгалтын төвүүдийн байршил:

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.