Эрүүгийн цагдаагийн газраас цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Их хэмжээний мансууруулах төрлийн бодис шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсад оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Их хэмжээний мансууруулах төрлийн бодис шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсад оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хэрэгт холбогдсон иргэнийг илрүүлэн таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Зоригтбаатар: Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт, 143 хүнийг холбогдуулан шалгаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувиар, холбогч 21 хувиар буурсан. Хар тамхи хураан авсан бодисын хэмжээ өмнөх оныхоос хоёр дахин өссөн.
Өмнөд Африкийн улсаас 989.2 грамм мөс бодисыг улсын хилээр нэвтрүүлснийг илрүүлэн шалгаж байна. Энэ гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Д, Баянзүрх дүүрэгт оршин суудаг Э нарыг холбогдуулан шалгаж байна.
Э-г өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шалгалтын явцад тухайн этгээд нь Хонконгт хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд Монгол Улсад 2020 онд ирсэн нь тогтоогдсон.
Монгол Улс руу гадаадаас илгээсэн итгээдийг олж тогтоохоор ажиллаж байна. Улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-10 жил хуулийн хариуцлага тооцно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
10жил шоронд суучаад хаширдаггүймүү