Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, шалгарсан арга бол амны хаалт /маск/ зүүх явдал мөн. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас эмнэлгийн зориулалттай амны хаалтыг 100 хувь гадаадын улс орнуудаас импортолдог.
Монгол Улс амны хаалтыг иргэддээ хямд басхүү хүртээмжтэй хүргэх зорилгоор Ковидын тухай хуулиар амны хаалтыг дурын иргэн, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр хил гаалиар чөлөөтэй оруулж ирдэг болгосны зэрэгцээ, гаалийн болон НӨАТ-ын татвараас хүртэл чөлөөлж байлаа.
Үүний үр дүнд нэг ширхэг нь 1500 төгрөг хүртлээ үнийн хөөрөгдөл ороод байсан амны хаалтны үнэ 100-150 төгрөг болтлоо, бөөнөөр авсан тохиолдолд нэг ширхэг нь 70-80 төгрөгөөр авах хүртлээ хямдарч байсан нь саяхан.
Гэтэл монголын иргэд чанартай амны хаалтыг хямд үнээр зүүж байгаа явдал Монголын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нарт таалагдсангүй.
Тэд УИХ болон Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүчтэй шахалт үзүүлсээр байгаад эмнэлгийн зориулалттай амны хаалтыг зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд л оруулж ирэх ёстой хэмээн холбогдох хууль журмыг буцаан өөрчлүүлж чаджээ.
Үүний улмаас иргэн, аж ахуйн нэгжүүд БНХАУ, БНСУ-аас амны хаалт оруулж ирэх боломжгүйд хүрээд байгаа аж.
Түүнчлэн энэхүү өөрчлөлтийг хийхээс өмнө гадны улс орнуудаас их хэмжээний амны хаалт захиалсан иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн бүтээгдэхүүнээ оруулж ирж чадалгүй гааль дээр хураалгаад байна гэдэг гомдлыг бидэнд ирүүллээ.
Гаалийн ерөнхий газартай бид холбогдож, амны хаалтыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд оруулах ёстой гэдэг журам дүрэм хэзээнээс үйлчилж эхэлсэн, хэчнээн иргэн аж ахуйн нэгжийн оруулж ирсэн амны хаалтыг гааль дээр хураагаад байгаа вэ хэмээн асуухад “Ковидын тухай хуулиар амны хаалтыг дурын иргэн, аж ахуйн нэгжүүд оруулж ирдэг байсан үе бий. Гэтэл эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч аж ахуйн нэгжүүд гомдол гаргасаар байгаад холбогдох хууль журамд нь өөрчлөлт оруулж, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд л амны хаалтыг оруулж ирдэг болгон өөрчлүүлсэн гэсэн. Гаалийн байгууллага зөвхөн хууль, журмыг биелүүлж ажиллах үүрэгтэй тул тусгай зөвшөөрөлгүй иргэн аж ахуйн нэгжүүдийн оруулж ирж буй амны хаалтыг хураахаас өөр аргагүй. Хэрвээ оруулчих юм бол бид өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл болно. Яг хэдий хэмжээний амны хаалтыг хураасан нэгдсэн дүн мэдээлэл бидэнд алга байна” гэх хариуг өглөө.
Иргэн, аж ахуйн нэгжүүд амны хаалт оруулж ирэх тусгай зөвшөөрлийг гэгчийг авахын тулд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” гэгчид 50,000,000 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэнэ.
Хэрвээ тэр мөнгийг нь төлж тусгай зөвшөөрөл авч чадахгүй тохиолдолд оруулж ирсэн амны хаалтаа гаалийн байгууллагад хураалгахаас өөр аргагүйд хүрчээ.
Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, монголчууд идэвхтэй амьдралын хэмнэлдээ эргэн шилжинэ. Гэтэл эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч гэх цөөн хэдэн “паразит” байгууллагын нөлөөллийн улмаас нэг ширхэг нь 100-150 төгрөгөөр зарагддаг байсан амны хаалтны үнэ 300-500 төгрөг болтлоо өсөөд байна. Та бүхэн дурын эмийн санд ороод амны хаалтны үнэ асуугаад үзээрэй. Гадуур 100-150 төгрөгөөр зарагддаг байсан амны хаалт 300-500 төгрөгөөр тэнд зарагдаж байгаа.
Цаашид амны хаалтны нийлүүлэлт тасарсан гэдэг худал шалтгаанаар үнэ 1500 төгрөг хүртлээ өсөхийг ч үгүйсгэхгүй.
Хэрвээ иргэнээ энэрдэг, иргэндээ үйлчилдэг төр засаг гэгч зүйл энэ улсад байсансан бол эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогчдийн нөлөөнд автаж, иргэдээ хохироохгүй байх байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yu we zailaachee sda. Umhii lalruud yag ingej l taarna
Өвчнөөр хийсэн бизнес хийсэн дуракууд зайлаачээ.маскны үнэ ингэж хөөрөгдөж байх ямар хэрэг байнаа.ийм сэтгэлгүй байхаар чинь энэ улс орон яаж хөгжих юм бэ?