СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хилийн цэргийн дахиад нэг алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги салбарт ажиллаж байсан хэд хэдэн алба хаагч энэ сарын эхээр золгүйгээр амиа алдсан талаар цахим мэдээллийн хэрэгслээр тухайн үед нь мэдээлж байв.

Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн 0275 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч мориндоо чирэгдэж нас барсан. Хэнтий аймгийн Дадал сум дахь хилийн цэргийн ангийн оффицер ээлжийн амралттай байх үедээ усанд осолдож амиа алдсан байна. Мөн Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн алба хаагч, ахлагч цолтой нэг залуу Ховд аймагт амарч байхдаа Дөргөн нууранд осолдсон юм.

Харин ХХЕГ-аас эдгээр золгүй явдлын талаар “Дорнод аймгийн Баян-Уул суманд байрлах хилийн цэргийн 0275 дугаар ангийн гэрээт хилчнээс бусад гурав нь албан ёсны ээлжийн амралтаа авч, зугаалж явахдаа золгүй явдлаар нас барсан. Өөрөөр хэлбэл, албан үүргээ гүйцэтгэж яваагүй” гэх тайлбар өгсөн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо Хил хамгаалах ерөнхий газарт өнөөдөр (2021.08.12) ажилласантай зэрэгцээд хилийн цэргийн нэг оффицер албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тухай мэдээлэл ирлээ.

Тодруулбал, Уг нь дээр дурдсан золгүй явдлууд шил даран гарсны дараа суудал нь зохихгүй байна гэж үзсэнийх үү, Хил хамгаалах байгууллагын удирдлага нутгийнхаа уул, усыг аргадахаар Говь-Алтай зэрэг аймгийг зорьсон ч дахиад л хүний амь үрэгдчихлээ.

Жич: Энэхүү мэдээлэл олон нийтэд хүрсний дараа ХХЕГ-аас манай редакцтай холбогдож, дараах мэдээллийг ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Тогтоол усанд унаж амь насаа алджээ

Энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн 0146 дугаар ангийн бэлтгэл заставын дарга, хошууч Э нь хилийн 0176 дугаар салбарын байнгын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байх үедээ Хадын хөвөө нэртэй газар тогтмол усанд хөл алдаж осолдсон хэрэг гарлаа. Хадын хөвөө хэмээх газар нь хавар намартаа хуурай байдаг боловч бороо хур элбэгтэй зуны цагт гүнзгий тогтоол ус тогтдог байна. Энэ жил бороо хур элбэг байсан тул 4м гүн тогтсон усанд осолдож энэхүү золгүй явдал болжээ. Талийгаач нь эхнэр, охины хамт амьдардаг байсан байна. Усанд осолдсон шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.181.77

Удирдлага тун сул чадваргүй улс болсон арга хэмжээ авч солих хэрэгтэй

Irgen
3 жилийн өмнө
202.9.46.122

Dampuurchihsan baiguullaga duu ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.