СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-10

🔴 LIVE: Ж.Одгарди: Аравдугаар Богдыг маргааш зална гэдэг мэдээлэл худлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

"Аравдугаар Богдыг маргааш/2021.08.11/сэнтийд нв зална" гэх мэдээлэл гарах болсон. Улмаар 10-р Богдоор тодорсон хүүхэд нь АНУ-д байх, зургаан настай хүү бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Гарамжавын зээ гэх мэдээлэл ч цахим хуудсуудад хүчтэй яригдаж байна. Тиймээс уг асуудлаар бид МБШТ Гандантэгчинлэн хийдийн ХМОНХА-ны дарга, Ж.Одгардиас тодрууллаа. 

-10-р Богдыг маргааш/2021.08.11/ сэнтийд нь зална гэх мэдээлэл байна. Маргааш залах юм уу?

-Энэ мэдээллийг нь олж уншсан. Батцагаан дуганд байдаг нэг сэнтийн зураг аваад, хаанаас ч юм нэг гуталны зураг олоод тавьчихсан байна лээ. Ингэж иргэдийн сүсэг, бишрэлээр тоглож болохгүй л дээ. Гандантэгчинлэн хийд Монголын шашинтны төв байгууллагад Тэргүүн лам нарын зөвлөл бий. Олон аймгуудын бүх том сүм, хийдүүдийн төлөөлөл зөвлөлдөж алив шийдвэрийг гаргадаг.

Харин энэ 8-р сарын 12-нд Тэргүүн их хамбын Бат оршил өргөх ёслол Батцагаан дуганд болно. Шавь нар болон зарим иргэдийн төлөөлөл оролцоно. Хөл хорио сулраагүй учир цөөн хүмүүс ирнэ. МҮОНРТ орон даяар шууд дамжуулна.

-Халхын 9-р Богд хамгийн сүүлд 2011 онд Монголд ирсэн. Тухайн үедээ нэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол орныг тэмцэн  тэмцэн ирлээ. Хийх ёстой ажил байсан учир ирлээ” гэж хэлсэн байдаг. Ямар ажил байсан юм бэ?

-Богджавзандамба хутагт 2011 онд биш 2008 онд Монголд ирсэн. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын иргэншил олгосон. 1924 оноос хойш хутагтыгаа залж чадахгүй байж байгаад 80 гаруй жилийн дараа Арслан ширээнд нь залсан. Өндөр нас таалсан байсан учир 2012 онд Дүрс лагшингаа номын агаарт хураасан буюу жанч халах ёсыг үзүүлсэн. Түүнээс өмнө Монголдчуудад хандаж олон сургааль, номыг айлдсан.

Энэ завсартаа айлдсан ихэнх сургааль нь байгаль дэлхийгээ хайрлах ухааны сургуулиуд байсан. Байгаль хамгаалах есөн зүйл сургааль гэж бид түүнийг нь ойлгосон.

21-р зуунд бид түмэн бодисыг тэжээх усаа хайрлах, мод бутыг тарих, хүрээ хийд, лам хар, төрийн, төрийн бус бүгдээр нийлж байгаль орчноо хайрлан, хамгаалахад хичээх хэрэгтэй. Байгаль дэлхийгээ хайрлахгүй бол бид оршин тогтнохгүй шүү гэсэн.

-10-р Богдыг тодруулах ажиллагаа хэдэн жил өрнөж байна. Ер нь олж тогтоосон уу?

-

-10-р Богдыг залах нь Монгол Улсыг Энэтхэг, БНХАУ-тай улс төрийн муу харилцаанд аваачих сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Ийм болгоомжлол бий юу?

-Богджавзандамба хутагт бол зөвхөн шашны үйл ажиллагаа л явуулна. Ямар нэгэн улстөрийн оролцоо байхгүй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.