Халхын Есдүгээр Богд Жамбалнамдалчойжижанцан бээр 2011 оны арваннэгдүгээр сарын эхээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн урилгаар Монголд морилж байлаа.
Тухайн үед Есдүгээр богдын бие туйлын чилээрхүү байсан хэдий ч эцсийн тамираа шавхан ирмэгцээ “Би Монголдоо зүтгэн зүтгэн ирлээ. Хүн мөнх биш. Багш шавийн барилдлага хамгийн чухал. Монголдоо морилон ирэхгүй байж байгаад таалал төгсөх юм бол шүтэн барилдлага муутай болох байлаа. Миний гүйцээх хийх ёстой ажил Монголд байжээ. Монголыг даасан Бодисадвагийн хувьд ирэх зайлшгүй шаардлагатай байлаа” хэмээн ярилцлага өгсөн байдаг.
Есдүгээр Богд Монголд морилон саатах хугацаандаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Буддын шашны бүх сүм хийдийн хамба лам нарыг цуглуулан ном хурсны зэрэгцээ, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуайд нэгэн зүйлийг хичээнгүйлэн захиж адислаж буй агшныг та бүхэн харж байна.
Халхын Есдүгээр Богд Монгол ирж гүйцээх ёстой ажлаа дуусгасандаа сэтгэл нь тайвширсан болоод ч тэр үү тун удалгүй жанч халсан даа. Түүний Монгол ирээд хийсэн сүүлчийн ажил нь нууц хэвээр үлдсэн ч төрөл арилжсаныхаа дараа монголдоо л эргэн төрөхсөн гэж ном буян үйлдсэн байж ч болох.
Энэхүү үйл явдлаас хойш яг арван жилийн дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн голд хашаанд шинээр босгосон Батцагаан дуганд намрын тэргүүн сарын шинийн гуравны өдөр /маргааш/ аравдугаар богдыг залах гэнэ гэсэн мэдээ хуурай өвсөнд тархсан түймэр мэт тархах болов.
Уг түүхэн үйл явдалд бэлтгэн Аравдугаар богдын суух сэнтийний зураг хүртэл цахим орчинд тархсан нь олны анхаарлыг туйлын ихээр татах болов.
Есдүгээр богд Жамбалнамдалчойжижанцан бээр “Монголд миний гүйцээх ёстой ажил байгаа” хэмээн хэлснийг батлах мэт Богдын хойд дүрийг тодруулах ажил гэнэт яригдаад оволзоод эхэлсэн нь сүсэгтэн олны анхаарлыг маш ихээр татаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
tur ni tuvshin tumen olon mini amgalan saihan bolog
Тангудын сүг хийсэв