Ж.Сүхбаатар Замын-Үүд суман дахь Авто тээврийн төвийн захирал:
-Замын-Үүд суманд ачаа бараа гацаад байгаатай холбогдуулан Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс тодорхой шийдвэрүүд гарган ажиллаж байна. 8-р сарын 5-нд ачаа тээврийн үнийг тогтворжуулах ажлын хүрээнд Замын-Үүд-Улаанбаатар хотын тээврийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Үүнээс хойш нийт 700 гаруй тээврийн хэрэгслийн жолооч нартай гэрээ байгуулсан. 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн байна. Тэдгээрээс 18 тэвэрийн хэрэгсэл Замын-Үүдээр орж ирсэн байна. Энэ бүхэнд хууль хяналтын байгууллагууд тогтмол хяналт хийж ажиллаж байна.
Гэрээний 6,6-д 10 сая төгрөгөөс тээврийн үнийг нэмэгдүүлэхгүй байх, нэмсэн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авч байна.
18 тээврийн хэрэгслийн 13 нь гэрээний дагуу ажилласан бол үлдсэн таван тээврийн хэрэгсэл гэрээгээ зөрчиж, тээвэрлэлтийн үнээ нэмсэн байна. Үүнийг шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Замын-Үүд боомтын зөвлөлийн шийдвэрээр дараах тээврийн хэрэгслийн эрхийг цуцалж байгааг мэдэгдье. Тухайлбал:
2021.07.26-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ширмэн хаалт ачих нэрийдлээр орж ирсэн 1031-ДГУ, 4904-ДГУ тээврийн хэрэгслүүд ачааныхаа хажуугаар барилгын материал хамтад нь ачиж орж ирсэн байна. Тиймээс дээрх хоёр тээврийн хэрэгслийн эрхийг зургаан сараар хасч байна.
Мөн 2021.07.17-ны өдөр Дорноговь аймгийн Онцгой комиссын албан бичгээр автозамын хяналын цэгт байрлах тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах ариутгах, халдваргүйтгэл оруулж ирнэ гэж гарсан 0831-ДГУ, 4739-ДГУ дугаартай автомашинууд хүнсний нарийн ногоо, барилгын материал ачсан зөрчил гаргажээ. Иймд мөн дээрх хоёр тээврийн хэрэгслийн эрхийг зургаан сараар хязгаарлаж байна.
2021.08.01-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн галд тэсвэртэй тоосго тээвэрлэх эрх бүхий автомашин өөр ачаа буюу хүнсний үтээгдэхүүн тээвэрлэж орж ирсэн 12-97 УБИ гэсэн тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг мөн зургаан сарын хугацаанд хаслаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шүү. Дэг журам сахиулах хэрэгтэй. Ачаагаа авчихаад хүний дайвар хүлээгээд 2~3 хоног зогсож хамаг цаг хугацааг алдаг.
Худлаа шааж ажил хийсэн дүр эсгэж хэдэн муу халтар жолоочоо л дарамтална энэ муусайн чаддын бол нефть импортлогчидоо адилхан 3-6 сар эрхийг нь цуцлаач ОюунЭрдэнэ ЭЭ
Дийлдэг нь муусайн жолооч нар бусадыг нь яаж ч чадахгүй өмхий оффшорчид
Үнэтэй хэвээрээ л байгаашдээ хэзээ жигдэрэх юм бэ куб м нь 1000¥ хэвээрээ л байна ганц хоёр машин дээр арга хэмжээ авчихаад л нийтэд хавтгайруулаад сүржигнэх юмаа тэр авсан арга хэмжээ нь хаа бнаа
Хогийн юмнууд чадаж бгаа юм нь ард иргэдээ хэдэн жолооч нараа өөр юу чаддаг юм балай юмнууд
zuw shv uniin huurugdul hetrvvlj hiled bn
Худлаа шоудхаа хэзээ болих юм бэ
Худлаа яриад л байх юм даа битгий иргэдээ хуураад байгаач
Газар дээрээ шал худлаа л байгаа шдээ. Жолооч нар үндсэн 10 саяа авчихаад өөр дансанд дахиад мөнгө авч байж ачаад байгаа шд. Энийг нь шүүмжилж шаардлага тавьсныг нь бөөнөөрөө нийлж хавчина. Байдал газар дрэ ийм л бна
Барилгын материалын үнэ маш өндөр үнэтэй байна Энэ нь Өвөрхангай аймагт бараа матерйал ирээд байгаа мөртлөө тээврийн зардал буугаагүй гэх юм Үүнийг шалгадаг газар байна уу Шилэн хөвөнл гэхэд 45-50 мянга
Эрээнд орсон машинуудын тээврийн хөлс буугаагүй 50 н мянгаас дээш ярьж байна лээ шүү
Энэ жолооч нарын шунал дийлдэхээ болилоо. Гэрээнд заасан дансаараа 10 саяаа аваад үлдсэнийг нь өөр дансаар аваад ачааны хөлс буугаагүй л бна. Дахин нэгийг бодно байгаа төр засаг минь.
Шал худлаа л байналээшдээ алимны хайрцаг ачаа л бараг 100юаньд орж ирж байна. Хаана хямдраад байгаан
Mash zuv
Ter yah we sumruu gaa ordog bolgoochee
Chaddagaar n mani metiigee l deerelheh yumdaa oor yuch chadkui
Ene achaa teeverlehed Mgolchuud Hayataduud nemeed geed buruu oilgoltoi bnaa Mgolruu Hayatd Mashin nevterdeggui shuu Mgolchuud achaa avch oroood butsahdaa achdag heden Mgol jolooch nar duraaraa niileel nemsen Mgolchuud iimel hogiin sh dee bie bienee yadarsan yed shuldag
зөв шүү мөнгө гэхээр нүдээ ухаж өгхөөс буцхаа больсон новшнуудыг зөв харин ч бага байна
Ядаж өдөрт 200 ачааны автомашин орж орж байж үнэ бууна. Энэ ажлыг хийж чадахгүй бол тээврийн үнэ хэзээ ч буухгүй эрэлт нь бгаа цагт тээврийн үнэ хэвэндээ л бн. Эсвэл энд явж байгаа том оврын авто машинуудаа чадаг бол төр нь худалдаад авчихаач. Тэгээд үнээ буулгалаа гэж хуцацгаагаач
10 саяар ачихад болно.сар очирлож орж байгаа.гэхдээ эрээнд каргоны хятад өдөрт 1машин ачихад багадаа 25000 мянган юан ашиг.болгон авч үлдэж байгаа. Гэтэл монгол жолоочид монголд үлдэх мөнгө хужаагийн хоол болж байна Ийм юм ойлгохгүй хааж боосон цаг үеэ мэдрээгүй төр засгийн шийдьэр .
Яг үнэн
Zow, zow. Jolooch nar n ur daam gartsan, aimaar evdreltei, hariltsaanii yamar ch soyolgui (jolooch naraas hariltsaa neheed ch yahav ugaasaa) heden tom boss shig garuud l baidgiin bna lee. Hyatad talaas yagaad nemchihevee geheer uuchlaarai, tanai dotoot jolooch nar oorsdoo nemj baigaa. Bidend 1 ch tugrug nemsen zuil bhgui ee. Mongol jolooch nariin unend bid nar noloolood bidend yamarch ashiggui l gej gaam daa. Mongolchuud ugaasaa huvia hicheesen baliar humuus.
Жолооч нараа бухимдаад яахав та нарын шунал хятадуудтай нийлээд сая нилээд баяжлаа амьдарч чадахгүй бол ачаа тээврээ боль хүн шулж амьдраад яахав
ДГУ гэж шинэ сер гарсан юм байх даа бас л гоё шаах юм аа
vnen bol bolj bna
ДГУ шинэ сер гараа юу... Чаддаг юм бол машины тоогоо нэмээч.... Тэгвэл та нартай та наргүй үнэ буучихна
Хотод бууж байгаа прийсний үнэ 2 дахин нэмэгдсэн одоо хэвээрэй ..энэ жолооч нар арай шуналтай байна