СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МҮОХ-ны дараагийн Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох бол?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

Монгол Улсын баг тамирчид “Токио-2020” зуны олимпийн их наадамд маш амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргав. Ингэснээр дэлхийн 206 орноос медалийн чанар, тоогоор 71 дүгээр эрэмбэлэгдээд байна.

Ердөө гуравхан сая хүнтэй атлаа олимпийн их наадамд бахдам амжилт үзүүлснийг өндрөөр үнэлж, Олон Улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах МҮОХ-ны удирдлагуудыг тусгайлан хүлээн авч баяр хүргэснийг та бүхэн харж байна.

МҮОХ-ныхон энэ наймдугаар ээлжит сард их хурлаа зарлан хуралдуулж, “Токио-2020” зуны олимпийн их наадмын амжилт, үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ, МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах товыг 2021 оны арваннэгдүгээр сард зохион байгуулахаар товлох юм байна.

МҮОХ-ны дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай гурван хүнээр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЕНБД Э.Бадар-Ууган нар нэрлэгдэж байна. Дээрх хүмүүс нь олимпийн их наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс хамгийн олон буюу 43 хүнтэй багийг оролцуулсны зэрэгцээ нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг гаргасан тул дараагийн Ерөнхийлөгчид дээрх гурван эрхэм нэр дэвшин өрсөлдөх байх гэсэн таамаг явж байна.

Мөн МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ дэвшүүлнэ гэсэн албан бус мэдээлэл мөн өнөөдөр цацагдаад эхэллээ. Тэрбээр УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшээд ялж чадахгүй бол МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж, өрсөлдөөнийг сонирхолтой болгох нь тодорхой байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.92.216

Battulga shorond oroh beltgelee l bazaasan ni deer

зочин
2 жилийн өмнө
66.181.183.137

Энэ Баттулга гэдэг нөхрийн савар их юманд санаархаж хутгалдах бололтой. Улс минь энэ шунахай нөхрөөс салдаг арга байгаа болов уу. Ямар ч боловсролгүй тэнэг нөхрийг дэндүү увайгүй аашлуулаад дийлэхгүй л байна даа.

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.134

Сү Батболд дэмий дээ. Юм бүхэн рүү сарвалзчих юм

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.1

Бахдам амжилт бол биш шүү. Нийтдээ 5 ба түүнээс дээш медаль тэр дотроо Алт 2 ба түүнээс дээш байж БАХДАМ амжилт шүү. 4 медаль авсан тамирчид бол мундаг байсаан.

Зочин
2 жилийн өмнө
202.131.243.186

Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган өрсөлдөхгүй байхаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.178.185

Олимпын хорооныхоо даргыг хийвэл яг тохирох юм биш үү??? СХД нөхөн сонгуулиас нэрээ татаарай ядаргаатайн

Болд
2 жилийн өмнө
192.82.77.180

Боловсролгүй бөх юм болгоны ерөнхийлөгч болох гээд зүтгэх юм . Төмөр замыг гацааж монголыг сүйрүүлчихээд одоо шуналаа тат

Болд
2 жилийн өмнө
192.82.77.180

Боловсролгүй бөх бүх юмны ерөнхийлөгч болох гээд зүтгээд байдаг. Төмөр замын хэрэгээ шийдчихээд их юманд шуна

DR. UROLOGIST
2 жилийн өмнө
185.15.21.74

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.