Иргэн Г.Ган-Очир өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал тоолох "хар машин"-ныг хэрхэн хакердсан талаар баримт дэлгэсэн. Тэрээр энэ сарын 4-нд дахин баримт дэлгэж, аавынхаа гэнэтийн үхлийн талаар болон НӨАТ-аас 175 тэрбумыг луйвардаж авсан гэх мэт асуудлаар хэвлэлийн хурал зарлаад байсан ч түүнийг хэвлэлийн хурлын өмнө цагдаа нар баривчилж авч явсан байдаг.
Чухам ямар шалтгаанаар цагдаа нар барьж явсан, ямар баримт дэлгэх гэж байсан талаар нь бид түүнтэй ярилцлаа.
Иргэн Г.Ган-Очир:
Би аавынхаа гэнэт нас барсан шалтгааны талаар баримт дэлгэнэ хэмээн хэвлэлийн бага хурал зарласан. Гэтэл хэвлэлийн бага хурал болох өдрийн өглөө цагдаа нар гэрийн хашаанд ороод ирсэн. Ямар учраас та бүхэн ирж байгаа юм гэхэд “Иргэнээс хашаанд хүмүүс зодолдоод байна. Хутга барьж нэг нэгнийгээ элдээд байна” гэдэг дуудлага мэдээлэл ирлээ. Энэ мэдээллийн дагуу танаас тайлбар тодруулга авмаар байна” гэнгүүтээ шууд машиндаа суулгаад аваад явчихсан.
Тэд намайг Баянзүрхийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр аваачмагцаа цустай хутга яасан ийсэн ч гэнэ үү нэг зүйл асуухчээн болж байцаалт авч байгаа мэт болж байгаад оройн 19.00 цагаас сулласан.
Би цагдаа нараас асуусан “Хэн гэдэг хүний өгсөн дуудлага мэдээллийн дагуу намайг баривчилж байгаа юм” гэхэд “Тэр яахав яахав” гээд л өнгөрсөн. Тухайн баривчилгааг гэрчлэх бичлэг хүртэл надад байгаа.
-Таныг хэвлэлийн бага хурлын өмнө баривчилсан шалтгаанаа цагдаагийн алба хаагчид согтуу байхаар нь эрүүлжүүлсэн хэмээн тайлбарласан. Гэтэл тийм зүйл огт болоогүй гэсэн үг үү?
-Цагдаагийн газар намайг залилан мэхлэгч, архичин, хар тамхичин хэмээн худал мэдээлж нийгэмд харуулахаар хичээсээр байгаа. Цагдаа нар намайг гүтгэх болгонд нь би өргөдөл гомдол гаргаад явж байгаа. Эрх баригчдад энэ мэт үйлчилж, намайг хохироож байгаад би гомдолтой байгаа.
Намайг мөн АН-аас 75 сая төгрөг авч худал мэдээлэл цацсан хэмээн хэвлэл мэдээллээр гүтгэн харлуулж байгаад гомдолтой байна.
-Таны аавыг цагдаа нар хордуулж хөнөөсөн байж болзошгүй гэдэг мэдээллийг таныг дэмждэг эмэгтэй цацсан. Энэ юу болсон бэ?
-2021 оны зургадугаар сарын 29-нд ТЕГ-ын сөрөх тагнуулынхан орж ирээд “Эцэг чинь удахгүй үхнэ. Чамайг хүмүүс алах гээд яваад байгаа. Чи дуугүй байчихаж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Мөн дарга нь орж ирээд чи Д.Сумъяабазар руу юу бичээд байгаа юм. Тэрийг устга гэж дарамталсан. Сөрөх тагнуулынхан “Чи хоёр хүүхдээ бод. Өөрийгөө бод. Эцгийгээ бод” гэж хэлж дарамталж байсан. Намайг цагдаа, тагнуулынхан бүгд бусдыг залилсан гэмт этгээд болж харагдуулах маш их хичээж байгаа. Худал дуудлагаар баривчилна. Намайг бусдаас 100 сая төгрөг залилсан мэтээр гүтгээдэх гэх зэргээр ажиллаж байгаа бичлэг нь ил болсон.
Миний аав өмнө нь элгийн өвчтэй байсан. Гэвч ясны хорт хавдраар гэнэт нас барсан. Би ТЕГ-ын 06-р номерын өрөөнд намайг дарамталж байцаасан бичлэгийг ил болгохыг л шаардаж байгаа. Тэр бичлэг болоход би худалч байна уу, Монголын хууль сахиулагчид худал хэлж үү гэдэг нь ил болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
яацарцан улс вэ хөөрхий
Shugel uleegchiig hamgaalah huuli Hasan bee
Яанам бэ амьд явах баталгаагүй болж л дээ хөөрхий.Янз бүрийн цуурхалд нь мань мэт итгэсэн л явж байгаам байна даа тархиа угаалгачжээ!!!!! Хүн нь байвал хэрэг нь олдоно гэсэн дам яриа үнэн пм биш биз дээ яаж ийгээд л хэрэг тохох нь ээ
Ард иргэдийн амьд явах эрхийг хэн хамгаалах вэ ерөнхийлөгч төр засагаа та нарыгч яахав цагдаа хамгааладаг юм байна хулгайч дээрэмчид эх орноо гадныхантай нийлж зарж баяждаг урварч ард иргэдийнхээ эсрэг ашигладаг нохой болсон байна даа цагдаа хүчнийхэн, наад залуугаа үнэнийг яагаад яриулчихаж болдоггүй байна аа арай улсын нууц гэхгүй байгаа магадгүй шүү луйварчид ийм аргаар хол явахгүй шүү хурдхан засаж залруулах хэрэгтэй.
Уйлан дуугарч шалчигнаж суухаар шалгадаг газраа хэлж үнэн зөвөө олооч. Үнэнийг хэлсэн юм бол ингэтлээ юунд айсан юм. .