АТГ-ын алба хаагчид энэ сарын 02-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг баривчилж, орон гэрт нь нэгжлэг хийсэн.
Уг нэгжлэгийн үеэр Ш.Нямдоржийн туслахаар ажиллаж байсан хүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө гарсан хэмээн “Зууны мэдээ” сонин өнөөдөр мэдээлсэн.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сэжигтнийг баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй гэх заалттай. Тиймээс дээрх хугацаанд багтан үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүхээр хэлэлцүүлээгүй тохиолдолд сэжигтнийг сулладаг хуультай.
Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд ирүүлсэн эсэхийг тодруулахад “Үгүй” гэдэг хариултыг өглөө.
Мөн УЕПГ-аас уг асуудлыг тодруулахад “энэ талаар мэдээлэл байхгүй” гэх хариултыг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.