СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Ган-Очирыг суллажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

“Аавынхаа гэнэтийн үхлийн талаар ноцтой мэдээлэл хийнэ” хэмээн хэвлэлийн бага хурал зарласан иргэн Г.Ган-Очирыг өчигдөр өглөө цагдаагийн алба хаагчид хадам ээжийнх нь гэрээс баривчилж, улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр саатуулсан талаар бид өчигдөр мэдээлсэн.

Иргэн Г.Ган-Очирыг саатуулсан шалтгаанаа цагдаагийн байгууллагаас албан ёсоор хэлээгүй бөгөөд “хажуу айлын хүмүүс нь дуудлага өгсний дагуу эрүүлжүүлэхээр авч явсан” гэдэг албан бус мэдээлэл цацагдаж байв.

Тэгвэл цагдаагийн алба хаагчид иргэн Г.Ган-Очирыг өчигдөр орой 19.00 цагийн үед сулласан болохыг эх сурвалж хэллээ.

Г.Ган-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал тоолох хар машины луйврын талаар мэдээлэл хийснээсээ болж цагдаа, тагнуулынханд баривчлагдсан бөгөөд улмаар түүнийг шалгагдаж байх үед аав нь хүнд өвчний улмаас таалал төгссөн байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.