Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,513 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 156,737 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
501 нь нийслэл хотод,
1,012 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 2,625 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-80 насны долоон хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар коронавируст өвчний хүндрэлээр эндсэн хүний тоо 774 болоод байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн – 6,507
Хүндэвтэр- 2,893
Хүнд – 909
Маш хүнд - 201 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.