СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-24

Соёлын сайд Ч.Номин АНУ-ын ТНБД-ын орлогч Уэнди Шермантай уулзав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Монгол Улсад айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Чойжин ламын сүм музейд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улс дэлхийд хосгүй өөрийн гэсэн өв соёлтой бөгөөд Соёлын яамыг бие даан байгуулсан нь монголчууд соёл уламжлалаа хэрхэн хүндэтгэж, чухалчилдаг болохын илрэл, соёл бол манай улсын тусгаар тогтнолын томоохон хэсэг гээд Монгол Улсын өв соёлыг хүндэтгэн, хоёр улсын соёлын асуудлаар тухайлан ярилцахаар ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Мөн Соёлын яам байгуулагдсанаар Монгол Улс соёлын асуудлаар улс орнуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болж, байна. Тухайлбал, Монгол Улсын ДНБ-ий тодорхой хувийг бүрдүүлж буй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт, тэр дундаа зэрэг боломж байгааг дурдаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлэн ярилцжээ.

, олон улсын түвшинд эн зэрэгцэн хөгжих, үндэсний кино урлагийг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг болох юм.

Түүнчлэн талууд соёлын өвийг хамгаалах, хадгалах чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, соёлын өвийг хамгаалах, музейн үзүүлэг дэглэлтэд хамтран ажиллах, байна.

Тухайлбал, уулзалт болсон Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад АНУ-ын талаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд ганцхан эдийн засгийн хувьд бус соёлын өвийн сэргээн засварлалтын чиглэлд мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах асуудлаар хамтран ажиллахад түлхүү анхаарах болсон юм.

Уулзалтын төгсгөлд Соёлын сайд Ч.Номин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерманд хандан хоёр орны соёлын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон явдалд талархал илэрхийлж, хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
91.168.149.21

Ene amerik gej uls, hamag uls guren samran suitegdeg, ih ayultai uls da!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.