СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-23

Буриад Улс Монгол Улстай хил залгаа автозамын хэсгүүдийг шинэчилж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

"Буриадад Монгол Улстай хил залгаа хурдны А-333, А-340 автозамыг шинэчлэх болно" гэж "Южный Байкал" холбооны замын агентлагийн хэвлэлийн албанаас мэдэгджээ.

Энэ нь Монгол Улстай хиллэдэг Култук-Мондын А-333 хурдны замын 206-210 дугаар замын хэсгүүд, 216-218 дугаар замын хэсгүүд, мөн Монгол, Улаан-Үдийн хил Хиагтын А-340 хурдны замын 0-0,194 км замын тухай яригдаж байна гэсэн үг юм.

А-333 хурдны замын 206-210 км хэсгүүдэд их засварын ажил энэ хавраас эхэлсэн. Мэргэжилтнүүд замын гадаргууг сэтэлж, газар шорооны ажлыг эхлүүлжээ. Ус зайлуулах хоолойг сольж, замын суурийг буталсан чулуу элсний хольцоор хучсан байна.

Энэ хэсэгт асфальтан хучилт, ус зайлуулах хоолойг бүрэн сольж, доод давхрагын далангийн өргөтгөл, замын хучилтын дээд давхрагын төхөөрөмжийг буталсан чулуун мастик асфальт бетоноор хийх аж.

Түүнчлэн шинээр замын тэмдэг, төмөр хаалт, хэвтээ тэмдэглэгээг зам дээр байрлуулна.

- гэж "Южный Байкал" холбооны авто замын газрын дарга Радик Фаразутдинов хэлсэн байна.

Засаж байгаа зам дээр зохих замын тэмдгийг урьдчилан суулгажээ. Тухайлбал, А-333 хурдны зам дээр хурдны хязгаарыг 40км/цаг, А-340 зам дээр 5км/цаг хүртэл хязгаарлаж байгаа юм.

Эх сурвалж: polit.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.