Баянзүрх дүүргийн 23-р хороо Баатархайрханы 2-р хэсэгт анх 2018 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор ажил эхлээд төд удахгүй зогссон билээ.
Тэгвэл Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох Нийслэл, дүүргийн удирдлагуудын уялдаа холбоотой ажлын үр дүнд тус барилгад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлж чадсан байна.
23-р хорооны хувьд дүүргээс алслагдсан хороо бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу, сайжруулах шаардлагатай байгаа юм. Уг цэцэрлэгийн цогцолборыг 2022 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.