Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,309 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, харин 798 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны зургаан иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 755 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,997 нь эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 144,245 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 5,937
Хүндэвтэр - 2,846
Хүнд - 934
Нэн хүнд - 207 хүн байна.