Төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа том асуудлын нэг бол эмнэлгийн байгууллагын засаглал, бие даасан байдлыг бодлогоор дэмжиж эрүүл мэндийн тухай болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хуульд томоохон заалтуудыг оруулж баталсан явдал.
ЭМЯ Арьс өнгөний эмнэлэг нэг, гуравдугаар эмнэлгүүдэд ТУЗ байгуулах шийдвэр гаргасан боловч ЭМЯ хууль зөрчин ТУЗ-ийн даргыг олонхын саналаар бус яамны газар, хэлтсийн даргаар шууд дээрээс томилсноос болж эмнэлгүүдийн ТУЗ хуульд заасан эрх үүрэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадахгүйд хүрч нэр хүнд нь унахад хүрсэн.
Эрүүл мэндийн яам эмнэлгийн ТУЗ-ийн даргыг газар, хэлтсийн даргаар томилж, эмнэлгийн санхүүгийн удирдлагыг гартаа авч, эмнэлгийн удирдлагыг томилдог эргээд эмнэлгийн удирдлага нь сайддаа үйлчилдэг энэ тогтолцоог өөрчлөх гэж эрүүл мэндийн салбарын хамт олны эсэргүүцэлтэй тулгарч байна
Тухайлбал гуравдугаар эмнэлэг сайдын санал болгосон тус яамны газрын даргыг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж тус эмнэлгийн ТУЗ-ийн даргын асуудал одоо хүртэл томилогдож чадаагүй байна. Түүнчлэн нэгдүгээр эмнэлгийн ТУЗ-ийн даргын шийдвэрээс болж тус эмнэлгийн даргын асуудал шүүхээр шийдвэрлүүлэх асуудал болон хувирчээ.
Эрүүл мэндийн сайд дүрс оношилгооны эмчийн мэргэжилтэй тэрээр яам болон эмнэлгийн удирдлага бүрийг эхо болон дүрс оношилгооны эмчээр бүрдүүлсэн. Тухайлбал Эх нялхсын эмнэлгийн чадварлаг мэргэшсэн удирдлагыг “Эмч ажилчдын цалин нэмүүлэх асуудлыг дэмжсэн” гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж, түүний оронд дүрс оношилгооны эмчийг даргаар томилсон энэ үйлдэл нь эрүүл мэндийн салбарт ямар тогтолцоо буй болсныг мөн эмч ажилчид нь яагаад тэмцэж байгаагийн шалтгааны нэг юм.
ЭМЯ эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцолгүй, эмч ажилчдынхаа асуудлыг бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЭМЯ -д эрх мэдэл шаардлага байхгүй. ЭМ төлөө үйл ажиллашаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. ЭМЯ энэ тэмцлийг бас ч болохгүй. Бүр их эсэргүйцэлтэй тулна
ЭМЯ даргын суудлаа авч ЭХО-ны эмчид авч өгсөн бол тус эмнэлгийн ҮЭ болон эмч нар эмнэлгийн ТУЗ -д нэрийг нь дэвшүүлэн байгууллагаа удирдуулна. Энэ бол одоогийн ЭМЯ-ны ханаж цаддагүй дарга нарын ашиг сонирхлыг таслан зогсоох эмнэлэг өөрсдөө удирдлагаа сонгох цоо шинэ жишиг болно.
ulaan bused ajillaj bgaa emch narin tsaliung nemeh ni zuv.niiyed ni nemeh shaardlaga baihguishuu
Мөнгөөр бүхнийг шийддэг, хэмждэг ЭМЯ, сайд, одоогийн дарга. Эх хүүхдийн салбар одоогийнхоос доройтохгүйхэн шиг л байгаасай.
Erdmiig husvel syr. Eruuliig husvel gamna. Hairla...
Авгайнхаа найзад ЭХЭМҮТ-ийг авч өгсөн шдээ. Төрийн ийм том албыг ядаж тасаг удирдаж үзсэн хүнээр хийлгэсэн бол дээр байсан юм даа. Туршлагагүй хүмүүсээр удирдуулж эх хүүхдийн салбарыг нураах үүрэг авсан байдаг юм уу?
АВГАЙНХАА НАЙЗЫГ ӨӨД НЬ ТАТАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ М ЗҮГЭЭР НЭГ ЭМЧ ТЭР ТОМ ЭНҮТ -ЫГ ЯАЖ УДИРДАЖ ЧАДАХ ВЭ ? ИНГЭЭД АЛБАН ТУШААЛТАН АВИЛГАЛ АВААД ДАРГА НАРЫГ ТОМИЛООД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ . ОЮУНЭРДЭНЭ МАЛАА ..
Эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан хүмүүсээс хамгийн муу нь энэ Энхболд болж байна. Эрүүл мэндийн салбарыг ашиглаж, цар тахлыг ашиглан хөлжих гэсэн энэ хүмүүс шийтгэлээ амсах болно оо.
энэ нээрээ үнэхээр үхээнц чадваргүй залуу сайдаа хт дааа чааваас
Estoi ve veiin hamgiin muu said
Даанч дээ