СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мексикийн уугуул иргэд вакцин тариулахаас татгалзаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Мексикийн алслагдсан тосгонуудын иргэд коронавирусийн цар тахлын эсрэг вакциныг тариулахаас татгалзан, халдварын тархалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Одоогийн байдлаар тус улсын нийт хүн амын бараг 30 хувь нь вакцины нэг тунгаа тариулаад байгаа юм.  

Жишээлбэл, Чилон хотын оршин суугчид нь ихэвчлэн Майячуудын үр удам болох уугуул иргэд юм. Эдгээр уугуул иргэдийн ихэнх нь Засгийн газарт итгэдэггүй бөгөөд эрх баригчдын сурталчилж байгаа вакцинжуулалтад ч мөн эргэлзээтэй хандаж байгаа аж.

Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа худал мэдээллүүд уугуул иргэдийн шийдвэрт ихээхэн нөлөөлж байгаа гэнэ. аж. Зарим уугуул иргэд түүнчлэн вакциныг чөтгөрийн хараалтай гэж үздэг байна.

Тэгвэл Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор өнгөрсөн долоо хоногт Чиапас дахь вакцинжуулалтын түвшин бага байгаа талаар дурдаад, Засгийн газар илүү их зүйл хийх шаардлагатай байгааг мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.