Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,497 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 676 нь Улаанбаатар хотод, харин 803 нь орон нутагт бүртгэгдсэн бол 18 нь зөөвөрлөгдөж ирсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61-80 гаруй насны дөрвөн хүн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 749 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 3,646 нь эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 141,248 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 5,972
Хүндэвтэр - 2,902
Хүнд - 896
Нэн хүнд - 203 хүн байна.