БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн шинжилгээ авахад бүгд "Сөрөг" гарчээ.
Монголын талаас өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж Хятадын тал үзсэн байна. Ийнхүү 7 дугаар сарын 19-ний өдөр 184 жолоочоос "PCR" шинжилгээ авахад бүгд "Сөрөг" гарсан тул маргаашаас эхлэн 184 машин нэвтрүүлж эхлэхээр болжээ.
Үүнээс өмнө Шивээхүрэн боомтоор өдөрт 80-90 машин гарч байсан бөгөөд өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 90 машин гараад байгааг эх сурвалжууд хэлж байна.
Цаашид халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, өвчин илрэхгүй бол өдөртөө 92 автомашинаар нэмэгдүүлэхээр Сэхэ боомтын зөвлөлийн орлогч дарга н.Алтанбаганатай тохирсон тухай Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мэдээлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.