Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан.
Уг шийдвэртэй холбоотойгоор Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ.
Шалгалтын тов тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтад албан ёсоор мэдээлэх болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.