СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-19

Сүүлийн гурван өдөрт зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

2021 оны 07 дугаар сарын 16, 17, 18-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн осол нийслэлд 12 хүн гэмтэж, Орон нутагт 1 хүн гэмтэж 4 хүн амь хохирсноос 2 нь хүүхэд байна.
Ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд
- Автомашин явган зорчигч мөргөсөн- 4
- Автомашин унадаг дугуй мөргөсөн-1
- Зорчигч гэмтсэн-7
Орон нутагт
- Автомашин онхолдох-2
- Хөдөлгөөн эхлэхдээ-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 167 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээ “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулан ажиллаж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагийн менежментийн дагуу 111 цэгт 24 цагаар алба хаагчид осол их бүртгэгддэг цэгүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж, орон нутгаас нийслэлийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж, олон цагаар автомашин жолоодож хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарын биеийн чилээг тайлах хөдөлгөөн хийлгэх, хүүхэд буруу тээвэрлэсэн зөрчлийг засуулж, хүүхдүүдэд бүс тэнцүүлэгч өгч, жолооч зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, санамж зөвлөмж өгч хяналт тавьж жолооч бүрийг хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж ажилласан байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.