СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-19

Усны ослоор 29 хүн амь насаа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-19-ний хооронд  усны ослоор нийт 29 хүн амь насаа алдсан байна. Үүний зургаа нь хүүхэд 23 нь том хүн.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Дашрамд дурдахад он гарсаар 15 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.40

Ковидоос их юм биш үү у ма ни бад ми хум

Зочин
3 жилийн өмнө
124.158.68.213

Гол усанд битгий ор гээд байхад. Ороод үхээд байгаа хүмүүст юу хэлэхэв хохь нээ л гэе дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.