Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,466 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 786 нь Улаанбаатар хотод, харин 680 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны найман хүн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 734 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 4,730 нь эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 130,612 болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.