Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ хальтарч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 16:15 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.
Долдугаар сарын 14-ний өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хүрхрээний 5 метрийн гүн усанд 10 удаагийн шумбалт хийн, хүрхрээний эрэг дагуу 15 км-т явганаар явж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон.
Харин энэ сарын 15-ны өдрийн 00:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Ховд аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 19:57 цагт хүрэлцэн очиж хоножээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Амь наснаас илүү чухал зүйл үү? Энэ зугаалга гэдэг чинь
Хүн бүр үхчихвий гэж бодохгүй шүү дээ. Энэ бол болгоомжгүй ч юм уу санамсаргүй үйлдлээс болдог.
Анхаарал болгоомжтой явцгаарай! Ямар ч хэцүү юм бэ дээ. Бас нэгэн аав, ээж шаналж байгаа гэж бодохоор өрөвдмөөр байна.
Bie bienee dagaj namirsan mongolchuud. Humuus zugaalaad yavahaar bi ch bas yavna gej baritsdag.
Bitgii huts meduu chi zugaaldaggui yu ain
Ugaasaa shanalaad hetsvv bhad ta bvhen ingej helj yrih demii baih hajuud bj yu blsong hench mdehgvi shdee