Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,159 тохиолдол шинээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Батлагдсан тохиолдлын 602 нь нийслэл хотод, 556 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн эрүүл мэндийн нэг ажилтан коронавирусийн халдвар авчээ.
Түүнчлэн мөн хугацаанд 3,808 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,215 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь үнэлбэл
Харамсалтай нь өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Koronogoo darahgui albaar ard tumendee nemer bish nermees bolood bgaag iu gej oilgoh be hushuunuudee