СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Фредди Меркюригийн мөнхийн хайр Мэри Остины үнэн түүх

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Алдарт Queen хамтлагийн дуучин Фредди Меркюри гайхалтай авьяас чадвараасаа гадна олон шалтгаанаар дэлхийд танигдсан эрхэм билээ. Хэдийгээр тэр 30 орчим жилийн өмнө биднийг орхисон ч туулж өнгөрүүлсэн зам мөр, уран бүтээлүүд нь одоо ч амьдарсаар байгаа юм.

Урлагийн замналаас гадна Меркюригийн хувийн амьдрал ч олны сонирхлыг татсаар ирсэн. Түүний хувийн амьдралын тухай шүтэн бишрэгчдийнх нь дунд янз бүрийн яриа байдаг ч хамтлагийн гишүүд, дотны найзууд нь тун ичимхий бөгөөд тайзан дээр харагддаг шигээ өөртөө итгэлтэй нэгэн байгаагүй гэж хэлдэг..

Тэд хэрхэн уулзсан бэ

Мэрийг 19 настай Лондоны Биба хувцасны дэлгүүрт туслах ажилтан хийж байхад Фредди болон Мэри 1969 онд хамгийн анх учиржээ. Биба дэлгүүрт ажилладаг охид үнэхээр үзэсгэлэнтэй байдаг тул үйлчлүүлэгчид их ирдэг байсан гэж тухайн үед яригддаг байсан юм. Фредди түүнийг анх харсан өдрөө л чин сэтгэлээсээ дурласан боловч хэтэрхий ичимхий байсан тул ойртож чадаагүй гэдэг. Мэрийг Queen хамтлагийн гоцлол гитарчин Брайн Мэйтэй болздог гэсэн ярианд Фредди итгэсэн байсан ч эцэст нь тийм биш гэдгийг мэдсэнээр зориг гарган хамт гадагш гарахыг урьснаар анхны болзоогоо хийжээ.

Тэд маш богино хугацаанд нэгэндээ татагдаж, зургаан жилийн турш Кенсингтон Маркетад хамтран амьдарсан. Гэвч Фредди эрчүүдэд татагдах болсноор тэд эцэст нь салж хайр дурлалын харилцаагаа өндөрлүүлжээ. Харин .

Фредди яагаад Мэрийг хамгийн ихээр хайрладаг байв

Тэд хамт байх хугацаанд Фредди Меркюри өөрт нь тохирох хамгийн зөв хүн бол Мэри гэдгийг ойлгож, 1973 онд гэрлэх санал тавьжээ. Мэри олны анхаарлаас гадна байхаар шийдэж Фреддитэй хамт байсан үеэ маш цөөн удаа дурсаж ярьсан байдаг. Гэхдээ 2013 онд өгсөн ярилцлагадаа гэрлэх санал сонсоод маш их гайхаж, сэтгэл нь ихээр хөдөлсөн тухай хуваалцжээ. Тэр “намайг 23 настай байхад зул сарын баярын өдөр маш том хайрцаг бэлэглэсэн. Хайрцгаа задалтал дотор нь дахиад нэг хайрцаг, дахин задалтай дахиад л хайрцаг байсан. Энэ түүний сэдсэн хөгжилтэй тоглоомуудын нэг шиг л санагдсан. Хамгийн сүүлд нь би жижигхээн хайрцгаас дур булаам хаш бөгж олсон. Би хараад юу ч хэлж чадаагүй. Миний санахад би юу болоод байгааг ойлгоогүй. Учир нь би огт бэлтгэлгүй байсан. Тэгээд Фреддигээс энийг аль гартаа зүүх вэ гэж асуухад зүүн гартаа зүү, яагаад гэвэл би чамайг надтай гэрлээч гэж гуйж байна гэсэн юм. Би амандаа маш аяархан тэгнээ, би чамтай гэрлэнэ гэж шивнэсэн” хэмээн ярьжээ.

Харамсалтай нь Фреддигийн хүйсийн чиг хандлага өөрчлөгдсөн тул хос хэзээ ч гэрлээгүй. Гэхдээ Мэри бүгдийг ойлгож байсан ухаалаг бүсгүй учраас сайн найзууд хэвээр үлдэхээр шийджээ. .

Мэри үргэлж Фреддид санаа тавьж, халамжилдаг байсан цөөхөн хүмүүсийн нэг. Фредди амьд байхдаа өгсөн ярилцлагадаа “бидний дунд үүссэн хайр, итгэлцэл бол гэрлэлт юм. Тэр үргэлж миний эхнэр байх болно. Түүний байр суурийг хэн ч орлохгүй” хэмээн өгүүлжээ.

Мөн 1977 онд өгсөн өөр нэг ярилцлагадаа “надтай дотно харилцаатай байсан эрчүүд яагаад Мэрийг хэн ч орлодоггүй юм бэ гэж асуудаг. Энэ их энгийн. Яагаад гэвэл огт боломжгүй зүйл. Миний цорын ганц найз бол Мэри. Би өөр найз хүсэхгүй байна. Мэрид өгсөн хайраар би өөр эрэгтэйг хайрлаж чадахгүй. Бид нэгэндээ итгэдэг. Энэ миний хувьд гэрлэлт” хэмээн ярьжээ.

Фредди Меркюри 1991 онд бичсэн гэрээслэлдээ Мэрид өөрийн 75 сая фунт стерлингийн үл хөдлөх хөрөнгийнхөө хагасыг, мөн Кенсингтон дахь 25 сая ам.долларын үнэтэй харшаа өвлүүлэн үлдээсэн байна. Гэвч Мэри хэзээ ч өмч хөрөнгөнд анхаарч байгаагүй. Тэр зөвхөн эцсийн мөчөө хүртэл Фреддигийн нэг хэсэг байхыг хүсч байсан. Олон хүн Фреддигийн нэр хүнд, хөрөнгөнд болдог байсан ч Мэрид энэ хамаагүй байв.

Эх сурвалж: Rock Celebrities

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.