Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болжээ.
Хуулийн төсөлд нэг удаа автозамын торгуулийг нэг удаа чөлөөлөхөөр тусгасан байсан хэдий ч батлахдаа дээрх өөрчлөлтийг оруулж, 50 хувийг төлсөн тохиолдолд нэг удаа өршөөлд хамруулахаар болсон байна.
Иргэн та 2021.6.24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн торгуулийн 50 хувийг өршөөнө.
Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээс хойш цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь бэлэн бус хэлбэрээр нийт 6,154,933 удаагийн 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Үүнээс 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байгаа аж.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил 90 гаруй хувь буюу 70 гаруй тэрбум төгрөгийг эзэлж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өршөөлийн хууль 10 сар хүртэл хямдрал зарласн бна та яараарай онцгой хямдрал 50 хувь ккк
Иим тэнг хууль гаргаад 10 сар хүртэл төлөхгүй бол өршөөлд хамрахгүй юм бна 100 жилин ойн өршөөл бол шууд л хэргжээд явх ёстой юу н хугацаа үагаад бга юм бэ ёстой нг эргүү малнууд юмаа
Үнэмлэхээ хаана хандаж авах вэ хүмүүсээ мэддэггүй ээ
Menget 700,000-n torguulia tuluh bolov uu?