Хууль зүйн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийж байна. Уг хуулийг баасан гарагт УИХ-ын чуулганаар баталсан юм.
Тэрбээр "Өршөөл үзүүлэх тухай хууль 5 бүлэг 13 зүйлтэй. Энэ хууль маргаашаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Уг хууль нь 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас өмнө 2002 он баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарна.
38 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулаагүй. Өмнөх Өршөөлд үзүүлэх хуулийн дагуу хорих ялаас чөлөөлөгдөж, санаатай шийтгүүлсэн хүнийг энэ удаагийн хуульд хамруулахгүй.
Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг хуульд тодорхой тусгасан" гэлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Өршөөлд хамаарагдах хүний гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоход энэ хуулийн зохицуулалт оршиж байгаа. Ялаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг өршөөхөд яллагдагч гэмт хэргийн улмаас хохируулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байгаа.
-FATF буюу Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмж, FATF-ийн өмнө Монголын Засгийн газраас амласан амлалтуудын хүрээнд энэ Өршөөлийн хууль гарсан.
Өөрөөр хэлбэл, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор нь хөнөөх зэсвэг дэлгэрүүлэх, түүнчлэн суурь гэмт хэрэг болох татвар төлөхөөс зайлсхийх, авлига албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй.
-Хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн эсрэг гэмт хэрэг, ҮАБ-ын эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг, энх тайвны эсрэг гэмт хэргийг бүлгээр нь, хүнийг алах гэмт хэрэг, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхийн эдийг тариалах худалдаалах, хэрэглэх, орон байраар хангах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, нотлогоо хуурамаар бүрдүүлэх, устгах, байгаль орчныг бохирдуулах, соёлын биет өвийг хууль бусаар худалдаалах, зуучлах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй.
-Өмчийн эсрэг гэмт хэрэг болон мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх зэрэг 19 нэр төрлийн хүндрүүлэх төрлийн гэмт хэргийг өршөөл хамруулаагүй.
-Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаар чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хүнийг энэ удаагийн Өршөөлийн хуульд хамруулахгүй байхаар болсон. Мөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6-р зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулаагүй.
Өршөөлд хамааруулаагүй бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бөгөөд хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан байнга оршин суух газартай байхыг шаардаж байгаа.
Энэ удаагийн Өршөөлийн хуульд дараах гурван төрлийн агуулгаар өршөөлд хамрагдана.
Нэгд, Өршөөл хамруулахаар тусгасан Эрүүгийн хуульд тусгай зүйл ангид хамаарах хэсгийг шууд өршөөн хэлтрүүлж, хууль үйлчилж эхэлсэн долдугаар сарын 6-ны өдрөөс ялаас чөлөөлж өршөөнө.
Хоёрт, тодорхой төрлийн өршөөлд хамруулах гэмт хэргүүд дээр тус бүрээс нь хоёр жилийг өршөөн хэлтрүүлэхээр болсон.
Гуравт, тодорхой төрлийн гэмт хэргийн эдлээгүй үлдсэн ял таван жил дотроо байгаа тохиолдолд тухайн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөхөөр тусгасан. Энэ хүн бүрийг шоронжуулан хорихоос илүүтэйгээр тухайн хүн ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох эрхээ эдлэх, гэр бүлдээ байх, тэднийгээ тэжээн тэтгэх тэр боломжийг төрөөс олгож, зорчих эрхий хязгаарлах ял буюу цахим бугуйвчийг зүүлгэж хянана.
Тухайн иргэн ажил хийж тодорхой хэмжээний мөнгөөр хохирлыг барагдуулах юм. Цахим бугуйвчийг авсан, өөр маршрутаар зорчсон зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд үргэлжлүүлэн хорих болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нөгөө с.баяр ах чинь гараад ирлээ одоо хэдэн үёэрээ идээд барахгүй дэ
kovidtai ued erin bugdiin orshoosh hergteishdee 100 jl blj bhd ur huuhd ar amdraltai humuusch bj bolnshdrrr