СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-07-02

Уяачид улс, аймаг, сумдын баяр наадмыг зохион байгуулахыг шаардлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монголын морин спорт, уяачдын холбоо Монгол Улсын Засгийн Газарт шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад: “Монголын морин спорт, уяачдын холбоо нь Олон улсын морин уралдааны холбоо, Азийн морин уралдааны холбоо, Дэлхийн үндэсний спортын холбоо, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн бөгөөд 21 аймаг, 330 сум, нийслэл болон түүний 6 Дүүрэгт салбар нэгжтэй, 120 гаруй мянган уяачдыг нэгтгэсэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн спортын байгууллага юм.

Мянга мянган жилийн түүхтэй Монгол түмний төрт ёсны их ёслол-үндэсний их баяр наадмыг байгалийн гамшиг, ган зуд, дайн дажин, өвчин тахал тулгарсан бэрх үед ч хаад ихэс, төр засгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан туг сүлдээ цэнгүүлж, хүн ардынхаа сэтгэл зоригийг хөгжөөж ирсэн түүхтэй билээ.

Тусгаар Монгол улс, Монгол үндэстэн оршин буйн эрхмийн дээд баталгаа бол Монгол наадам юм.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай" 171 дугээр тоггоолоор Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас Улсын баяр наадмыг онцгой нөхцөл байдлын үед олон нийт, ялангуяа Улсынхаа их баяр наадамд алс холоос зорин ирж, морьдынх нь уяа засал торгон ирэн дээрээ хүрээд байгаа олон мянган уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна хэмээн үзэж уяачид нэгдэн эсэргүүцлийн морьтой жагсаал хийхэд хүргэлээ. Энэ бүхэн нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, цар тахлын үеийн дэглэм зөрчигдөх, олон нийтийн санаа сэтгэл үймэх зэрэг олон сөрөг үр дагавар авчирч болзошгүй байна.
Түүнчлэн орон нутгийн удирдлагууд аймаг, сумынхаа наадмыг хийхгүй байхаар шийдвэрлэсэн нь монголчуудын талаас илүү хувь нь амьдардаг хөдөө орон нутагт таагүй уур амьсгал бий болгохын зэрэгцээ улсын их баяр наадмын ачааллыг урд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлж, цар тахлын үеийн нөхцөл байдал, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, уралдааныг зохион байгуулахад хүндрэл, эрсдлийг үүсгэж байна.
Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр мөн бөгөөд улс, аймаг, сумын баяр наадмаас бүрддэг болохыг тодорхой хуульчилсан байдаг.
Иймд Үндэсний их баяр наадмыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улс, аймаг, сумдын баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулах шаардлагыг уяачид, наадамчдынхаа хүсэлтийг нэгтгэсний дагуу хүргүүлж байна.
Энэхүү шаардлагыг хүлээн авч тодорхой шийдвэр гаргаагүй тохиолдолд улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.