AirCar нэртэй хосолмол хөдөлгүүр бүхий нисдэг машин 35 минутын хугацаатай туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэжээ. Тус нисдэг машин Словакийн Нитра болон Братислава олон улсын нисэх буудлуудын хооронд ниссэн байна.
Зохион бүтээгч Стефан Клейны хэлснээр BMW хөдөлгүүртэй уг машин 1,000 км хүртэл замыг 8,200 метрийн өндөрт туулах хүчин чадалтай ба агаарт дээд тал нь 40 цаг нислэг үйлдэх боломжтой гэжээ. Жирийн үедээ газраар явдаг машин ч ердөө хоёр минут 15 секундын дотор нисдэг машин болон хувирах ажээ.
Мөн агаарт 170 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай байна. Дээд тал нь 200 кг ачаа буюу хоёр хүн тээвэрлэх боломжтой. Дрон-таксинуудаас ялгаатай нь шууд газраас хөөрч болон газардаж чадахгүй. Тиймээс онгоцтой ижил нисч, буух зурвас шаардлагатай байна.
AirCar буюу агаарын машиныг бүтээсэн Клейн Вишн компани уг завгарыг хөгжүүлэхэд хоёр жил зарцуулсан ба хоёр сая еврогийн хөрөнгө оруулжээ. Хэрэглэгчид нисдэг машины туршилтуудаас хүлээлт өндөртэй байгаа бөгөөд ирээдүйд энэ төрлийн зах зээл хэдэн арван их наядаар үнэлэгдэх үнэ цэнийг бүтээнэ гэж таамагладаг юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
darhanii zam ashiglaltand orood ashiglagdahaa bolihiin bn da