ЭМДEГ-аас цусны даралт буруулах уналт таталтын эсрэг, тархины эд эс хамгаалах, үe мөч, дархлал дарангуйлах зэрэг 33 төрлийн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орууллаа.
Иймд ЭМДЕГ-тай гэрээтэй аль ч эмийн сангаас доорх эмийг 30-70 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Үүнд:
Та эдгээр эмүүдийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой ба цусны даралт буруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70 хувийн үнийн хөнгөлөлттэйгээр, бусад эмийн бэлдмэлийг 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙГ АВАХДАА:
Иргэд даатгуулагчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмчид үзүүлж, онош тавиулсны дараа цахим жорыг бичүүлнэ. Даатгуулагч цахим жорын бүртгэлийн хэсэгт өөрийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлж, хурууны хээг уншуулах бөгөөд таны эмчилгээнд хэрэглэгдэх эм нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд орсон бол ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
ЖИЧ: Хэвтрийн болон хүнд өвчтэй гэртээ байдаг даатгуулалчдад өрх, сум тосгоны эмч нь гэрийн эргэлт, үзлэг хийх үедээ хурууны хээг баталгаажуулж цахим жорыг бичих бөгөөд эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг авахад асран хамгаалагчаар дамжуулж авна.
18 нас хүрээгүй хүүхэд, ажил мэргэжлийн онцлог болон бусад шалтгааны улмаас хурууны хээ нь уншихгүй болсон иргэд өрхийн эмнэлэгээрээ дамжуулан ЭМДЕГ-т хурууны хээ уншуулахгүйгээр хөнгөлөлттэй эм авах хүсэлт гаргана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.