Нийслэлийн төсвөөс цахим наадамд зарцуулах гэж буй 2.5 тэрбум төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулах шаардлагыг иргэн Д.Баянмөнх, Ж.Энхбат Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт өнөөдөр хүргүүллээ.
Иргэн Д.Баянмөнх: Олон хүний амь эрсдэж байгаа хүнд цаг үед нийслэлийн төсвөөс 2.5 тэрбум төгрөг гаргаж наадам хийхэд зарцуулах мөнгөө цар тахалд зарцуулах шаардлагыг миний бие болон иргэн Ж.Энхбатын хамт хүргүүлж байна.
Иргэн Ж.Энхбат: Цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үед ноёдын наадамд зориулж нийслэлийн төсвөөс 2.5 тэрбум төгрөг зарцуулах нь чухал уу, ард иргэд нэг хоногийн өмнө эрүүл байх нь чухал уу гээд иргэний хүний хувьд бухимдаж байна. Өнөөдөр цар тахлын улмаас 1 цаг 40 минутанд нэг хүний амь нас эрсдэж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэмнэж болох маш олон ажил байна. Энэ тоон мэдээллийг бид баримттай гаргаж байгаа. Тухайлбал,
Нийслэлийн төсвийн тодотголоо яаралтай хийж, 44 тэрбум төгрөгийг эхний ээлжид хэмнэх боломжтой гэж харж байна.
Уг хэмнэсэн мөнгөө нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд шаардлага тоног, төхөөрөмж, эм тариагаар хангах боломжтой. Ийнхүү иргэн Д.Баянмөнх болон миний бие Ж.Энхбатын зүгээс 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүлж байна. НЗДТГ-ын гадна Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар бидний шаардлага саналыг хүлээж авахгүй бол хүлээж автал нь НЗДТГ-ын гадаа сууна.
Энэ зүйл нь нийгмийг ямар нэгэн байдлаар өдөөн турхираагүй, ямар нэгэн даргыг огцруулъя гэж зориогүй болохыг мөн хэлье. Бид хэрэгтэй зүйлд нь л мөнгөө зарцуулах хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр ийнхүү шаардаж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tusvin talaar medleggui nuhduud duraaraa yrihas boliochee.dotor ni ajillaj baigaa humuus l yumaa meddeg yum shuudee.Hundlingui humuus yrij shuumjlehees uur zuil medehgui shuudee.heleh neg uur hiih neg uur shuudee