СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-30

🔴 LIVE: Иргэд цахим наадмыг эсэргүүцэж, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Иргэдийн төлөөлөл цахим наадмыг эсэргүүцэж, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгч С.Баярмагнай: Өнөөдөр Монгол Улс цар тахлаараа дэлхийд тэргүүлж байна. Шинжилгээ өгч чадахгүй байгаа хэдэн мянган иргэн байна. .

Дээрээс нь аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барьж байна.

Зарим нэг ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” хийж байна. Үүнд танай байгууллагаар үйлчлүүлээд халдвар авсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж үүрэхээр болж байна. Гэтэл төр засаг өөрсдөө ямар ч хариуцлагагүй мултрах аргаа хийж байна. Ард иргэдийн амьдрал хэцүү байхад үүнийг ойлгохгүй байна.

Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар гурван гишүүнд уг шаардлагыг хүргүүлж байгаа.

1.    Цахим наадмыг хойшлуулах

2.    Аж ахуйн нэгжүүдийг хязгаарлах биш дэмжих

3.    Зээлийн төлөлтийг хойшлуулах, Монголбанкны хар данснаас гаргах

4.    Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх. Даатгалд хамруулах

5.    Засгийн газар, УИХ ард түмнээс уучлал гуйж, эмгэнэл илэрхийлэх

Уг шаардлагыг залуучууд сайн дэмжиж байгаа. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ баривчилж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.