СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-06-30

🔴 LIVE: Сувилагч: Ажлын хэт ачааллаасаа болоод туйлдаж, халширч, ажлаасаа гарахыг хүсэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч нарын цалин, урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Тэд “Эмч нар энд хүрээд хөрлөө” хэмээх үгийг уриа болгожээ.

Эмч, ажилтнууд “Үндсэн цалинг хоёр дахин нэм. Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна. Засгийн газар үүргээ биелүүлэхийг шаардаж байна” хэмээх бичгүүдийг барьжээ.

Монголын 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл өнөөдөр цуглаж, үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардлаа.

Өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд 2000 гаруй эмнэлгийн ажилчид энэ халдвараар өвдөөд байна. Энэ хүмүүс эргээд ажилдаа орж чадахгүй ядарч байна. Бие нь дийлэхгүй байна.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа: Салбарын ажилчид олноороо өвдөж байгаатай холбоотой хүний нөөцийн дутагдалд орж байна. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөөд хэвтэх эмнэлэг нь ч олдохгүй байна. Анх энэ цар тахал гарснаас хойш улаан, ногоон бүс гэхгүй бүх эмнэлэгт халдвартай хүн ирж байгаа.

Зөвхөн улаан бүсэд ажиллаж буй хүмүүст 2 сая төгрөг олгоно гэсэн. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй байна.

Ковидоор өвдсөн эмчид листний мөнгө гэж 130, 150 мянган төгрөг өгч байна. Өнөөдрийг хүртэл цөхөртлөө ажиллаа. .

Их эмч н.Анхболд: . Хамгийн эхний шаардлага бол нийгмийн дундаж цалинтай эмч нарын цалинг тэнцүүлж 2 дахин нэмэхийг шаардаж байна.

Сувилагчийн төлөөлөл: Үнэхээр сульдаж байна. . Ковидын үед хамгийн их ачаалалтай хохирч байгаа хүмүүс бол асрагч, сувилагч нар болж байна.

Эрүүл мэндийн сайд эмч нарын цалинг нэмнэ гэж мэдэгдсэн. Гэтэл эрүүл мэндийн салбар бол багийн ажил юм аа. Эмч, сувилагч, асрагч, жолооч гээд бүгдийг нь хамрах хэрэгтэй. Тэгээд улаан бүсэд ажилласан хүмүүст гэж ялгаварлаж байна.

Гэтэл зөвхөн улаан бүс гэлтгүй бүх шатны эмнэлэг бүх чадлаараа ажиллаж байна.а. Шударгаар хөдөлмөрөө үнэлүүлмээр байна. Аль өвөл урамшуулал өгсөн гээд байгаа боловч одоо болтол ямар ч урамшуулал өгөөгүй. Бид өөрсдөө өвдөөд эмээ авах мөнгөгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бүрка
3 жилийн өмнө
66.181.171.29

Хожуу,ч гэсэн зөв л ярьж байна ЗГшаардлагыг хүлээн авар байхаа үнэхээр л ойлгож биднийг дэмжиж байгаа бол цахим нэртэй бөөгнөрөлөө зогсоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.