СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-28

🔴 LIVE: ӨМӨЗО-ны сайхан сэтгэлт хүмүүс Ч.Оюунхүүд хандив цуглуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Дөрвөн хүүхэд төрүүлсэн ч одонгоо авч чадаагүй, ойр дотнын хүмүүсээ алдсан Дархан-Уул аймгийн иргэн Ч.Оюунхүү талаар өмнө нь LIVETV сурвалжлага, мэдээлэл бэлтгэж хүргэж байсан билээ

Түүнд өнөөдрийн байдлаар сайхан сэтгэлд хүмүүс түрээсийн байрны мөнгийг өгч тусалсан бол дунд хүүд нь тэргэнцэр өгчээ. Тэрбээр тусалж дэмжиж байгаа хүмүүсийн утасны дугаарыг тэмдэглэн авч баярлаж, талархаснаа илэрхийлсэн юм. 

Тэгвэл Ч.Оюунхүүд ӨМӨЗО-ны сайхан сэтгэлт хүмүүс хандив цуглуулсныг өнөөдөр уулзаж, гардууллаа. 

Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгас Баян овооны "ШОРООН ЗАМ" холбооны тэргүүн Уртнастын Эрдэнэмөнх санаачлан тус холбооны гишүүд элэг нэгт монголчууддаа халуун сэтгэл гарган Ч.Оюунхүүд тусламж үзүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Энэхүү хандивийг бидэнд хүргэхэд хөдөөгийн хүүхдүүдийн спортыг дэмжигч "ТА ЧИ БИ БИД ЧАДНА" НҮТББ -н тэргүүн Х.Ганхуяг тусалсан юм. Тус ТББ нь Булган аймаг болон Замын үүдэд "ХАНДДОРЖ КАП" футзалны тэмцээн, мөн бага насны хүүхдийн үндэсний бөх, Кудо Бокс зэрэг тэмцээнүүдийг ивээн тэтгэн зохион байгуулдаг байна. Мөн Ковид-19 өвчиний хүнд хэцүү үед Булган аймагт 5 сая төгрөгийн халдвар хамгааллын нэн шаардлагатай хувцас хэрэгсэл, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ, Монголын үндэсний олимпийн хороонд тус тус 10.000ш маск хандивлажээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.