СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2021-06-27

14 настай хүүхдийг эрсдэлээс хамгааллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө


Аврах ангийн ахмад Б.Баттулгын ахалсан үндсэн бүлгийн бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн нутагт Туул голоор завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа 14 настай хүүхэд будаг шингэлэгч үнэртэн мансуурсан байдалтай гол руу орох аюултай байсныг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Мөн Нaлайх дүүргийн 1-р хороо Сайхны саравчны ойролцоо морьтой хүн гол гаталж байгаад морь нь живсэн өөрөө модон дээр тогтож үлдсэн гэсэн дуудлагыг 12:43 цагт авч ГТУА 28-р ангийн бэлтгэл ээлж х/а Л.Чинбатаар ахлуулсан бүлэг очиж, иргэн О.М 30 настай эрэгтэй, охин М.А 4 настай эмэгтэйг завь ашиглан аварч дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжид хүлээлгэн өгсөн байна. 

Эх сурвалж: НОБГ

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.